Монголын бүжгийн спортын түүчээ болсон “Moon Dance” хамтлаг энэ жил дахин дэлхийн тайзнаа өрсөлдөхөөр ХБНГУ-ыг зорилоо. Тэд Монгол Улсаа төлөөлөн 11 дэх удаагаа латин формэйшн төрлөөр ДАШТ-д оролцохоор бэлтгэлтэй байна. Энэ удаагийн аялал өмнөхөөсөө онцлогтой бөгөөд хамтлаг анх удаа стандарт формэйшн төрлөөр дэлхийн аваргад хүч үзэхээр бүрэн багийнхаа хамт замд гарчээ.
Хамтлагийн тамирчид хоёр өөр ангилалд өрсөлдөх бөгөөд энэ нь Монголын бүжгийн спортыг олон улсын тавцанд шинэ түвшинд гаргах чухал алхам хэмээн үзэгдэж байна. “Moon Dance” хамтлаг өмнөх олон жилүүдэд тогтмол өндөр амжилт гарган, латин формэйшн төрлийн дэлхийн томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа амжилттай сурталчилж ирсэн.
Тэмцээний хуваарь
- ДАШТ — Стандарт формэйшн
2025.12.06 — ХБНГУ - ДАШТ — Латин формэйшн
2025.12.13 — Австри Улс