Нүүр хуудас Үйл явдал ба зарМУУЖИГ СОЁЛЫН ДЭЛХИЙН ТАВЦАНД: “Улаанбаатар биенналь” 2025 оны 6-р сарын 6-20-нд болно

МУУЖИГ СОЁЛЫН ДЭЛХИЙН ТАВЦАНД: “Улаанбаатар биенналь” 2025 оны 6-р сарын 6-20-нд болно

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Соёл, урлагийн газар болон Монголын урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-наас 20-ны хооронд анх удаа зохион байгуулах гэж байна.

2023 онд Улаанбаатар хот ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд албан ёсоор нэгдсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй хот энэ сүлжээнд багтаад байна. Энэ гишүүнчлэл нь Монгол Улсын соёл, урлагийн салбарыг олон улсад таниулах, хөгжүүлэх шинэ боломжуудыг нээж өгч байгаа юм.

ЮНЕСКО-гийн энэхүү сүлжээ нь дараах долоон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  1. Гар урлал ба ардын урлаг
  2. Дизайн
  3. Кино урлаг
  4. Хоолны соёл
  5. Уран зохиол
  6. Мэдээллийн урлаг (медиа)
  7. Хөгжмийн урлаг

2025 оны биеннальд эдгээрийн нэг болох медиа болон дүрслэх урлагийг голчлон онцлох бөгөөд хотын иргэдийн гоо зүй, оюуны хэрэгцээг хангах, урлагийн боловсрол олгох, соёлын аялал жуулчлалыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах зорилготойгоор зохион байгуулагдаж буй юм.

Энэхүү соёлын томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах байгууллагууд оролцож байна:

  • Ерөнхий хөтөлбөрийн боловсруулагч: Монголын урлагийн зөвлөл ТББ
  • Хамтран зохион байгуулагчид: Соёл, урлагийн газар, “Хөх нар” орчин үеийн урлагийн төв, “Marketainment Mongolia” ХХК
  • Ерөнхий куратор: Австралийн куратор Тиан Жан

Биенналийн хүрээнд “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор дараах үйл ажиллагаанууд өрнөнө:
• Олон улсын хамтарсан болон бие даасан үзэсгэлэнгүүд
• Тайзны болон задгай талбайн урлагийн үзүүлбэрүүд
• Урлагийн боловсролын хөтөлбөрүүд
• Куратор, уран бүтээлчдэд зориулсан сургалт, уулзалтууд

Энэхүү биенналь нь Улаанбаатарын соёлын орон зайг тэлж, Монгол урлагийг олон улсын тавцанд гаргах дараагийн чухал алхам болно гэдэгт эргэлзэхгүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх