Нүүр хуудас Үйл явдал ба зарMzinho: “Бид гэртээ бэлтгэл огт хийдэггүй”

Mzinho: “Бид гэртээ бэлтгэл огт хийдэггүй”

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

Монголын The MongolZ баг “ESL Pro League Season 22” тэмцээний хоёрдугаар шатанд Natus Vincere багт ялагдаж, тэмцээнийг 9–11 дүгээр байр, 38,500 ам.долларын шагналтайгаар өндөрлүүллээ.

Тэмцээний дараа багийн гишүүн Аюуш “Mzinho” Батболд ярилцлага өгсөн байна.

“Бид хэт шатчихлаа гэж бодож байна. HOTU, Inner Circle гэсэн хоёр том ялагдлын дараа формоо хадгалах хэрэгтэй байсан. Монголд байхдаа бид огт бэлтгэл хийдэггүй.”

Харин Содбаяр “Techno4K” Мөнхболд дараах байдлаар байр сууриа илэрхийлжээ.

“Энэ тэмцээнд үнэхээр муу тоглосноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өрсөлдөгчид маань огт өөр маягаар тоглож байлаа. Бид тэмцээн болгоны дараа гэртээ харьж амардаг. Харин энэ удаа Европт үлдэж, бэлтгэлээ хийнэ. Монгол явах нь хэт хол байна. Тиймээс эндээ бэлтгэсэн нь дээр. Бидэнд хийх ажил их байна. Манай баг муу формтой байгаа тул бэлтгэлээ сайн хийх шаардлагатай. Азид баг цөөхөн болохоор Монголд бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг.”

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Йисуджин 10 октября, 2025 - 16:14

Тоглогчдын амралт, бэлтгэлийн асуудал их чухал шүү дээ

Хариулах
Кутлуг 10 октября, 2025 - 16:26

Энэ мэдээ багийн уур амьсгалд нөлөөлөх болов уу?

Хариулах

Сэтгэгдэл үлдээх