Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесНиколь Кидман, Кэйт Урбан 19 жилийн хамтын амьдралдаа цэг тавьжээ

Николь Кидман, Кэйт Урбан 19 жилийн хамтын амьдралдаа цэг тавьжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Оскар”-ын шагналт жүжигчин Николь Кидман болон кантри хөгжмийн нэрт уран бүтээлч Кэйт Урбан нарын салалтын мэдээ олон нийтэд хүрлээ. Тэд 19 жилийн турш хамтдаа амьдарч, Холливуд болон хөгжмийн ертөнцийн хамгийн тогтвортой хосуудын нэгээр нэрлэгдэж байсан билээ.

Хэвлэлүүдийн мэдээлснээр Кэйт Урбан энэ зун гэрээсээ нүүж, хосууд тусдаа амьдрал эхлүүлсэн байна. Тэдний харилцаа дуусгавар болсон тодорхой шалтгааныг албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд олон нийт салалтын гол шалтгааны талаар янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хосуудын завгүй ажлын хуваарь, олон улсын уран бүтээлийн ачаалал нь харилцаанд нь нөлөөлсөн байж болзошгүй аж.

Өдгөө 58 настай Николь Кидман, 57 настай Кэйт Урбан нар 2005 онд танилцаж, нэг жилийн дараа буюу 2006 онд Австралийн Сидней хотод хуримаа хийсэн юм. Тэд АНУ болон Австралийн давхар иргэншилтэй бөгөөд хамтын амьдралаасаа хоёр охинтой. Хосууд олон жилийн турш хоорондын хайр, хүндлэл дээрээ түшиглэж, олон нийтийн өмнө нэгнээ дэмжиж ирсэн. Тухайлбал, Кидман Урбаны хөгжмийн карьерыг байнга урамшуулдаг байсан бол Урбан эхнэрийнхээ кино урлагийн амжилтад үнэнч дэмжигч нь байсаар иржээ.

Гэвч урт хугацааны хамтын амьдрал төгсгөлд хүрсэн нь тэднийг дагадаг олон сая шүтэн бишрэгчдийг гайхшруулж, харамсал төрүүлж байна. Николь Кидман болон Кэйт Урбан нарын салалт нь зөвхөн гэр бүлийн хүрээний асуудал төдийгүй урлаг, хөгжмийн ертөнцөд анхаарал татсан үйл явдал болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх