Нүүр хуудас Кино“No Other Choice” Венецийн кино наадамд өндөр үнэлгээ хүртлээ

“No Other Choice” Венецийн кино наадамд өндөр үнэлгээ хүртлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Пак Чан Үгийн шинэ уран бүтээл “No Other Choice” 2025 оны Венецийн кино наадамд нээлтээ хийсний дараа шүүмжлэгчдийн өндөр магтаалыг хүртэж, наадмын хамгийн өндөр үнэлгээтэй киногоор тодорлоо.

Шүүмжлэгчдийн үнэлгээ

Кино шүүмжлэлийн нэр хүндтэй платформ болох “Rotten Tomatoes” дээр “No Other Choice” одоогоор 100%-ийн төгс үнэлгээтэй байна. Энэ амжилт нь Пак Чан Үгийн уран бүтээлийн дэлхийн кино урлаг дахь нөлөөг дахин баталсан үйл явдал болж байна.

Киноны нээлт

“No Other Choice” кино 2025 оны 9-р сарын 24-нд БНСУ-д албан ёсоор нээлтээ хийхээр товлогджээ. Энэхүү бүтээл нь найруулагчийн өмнөх шилдэг уран бүтээлүүдийн адилаар үзэгчдийг гайхшруулж, гүнзгий сэтгэгдэл үлдээх төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх