Нүүр хуудас Кино“No Rules-3: History” наймдугаар сарын 28-наас VOO-д нээлтээ хийнэ

“No Rules-3: History” наймдугаар сарын 28-наас VOO-д нээлтээ хийнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

OI энтертайнмент болон VOO хамтран 2021 онд бүтээсэн “No Rules” олон ангит кино үзэгчдийн анхаарлыг эхний ангиасаа л татаж, шуугиан дэгдээсэн билээ. Энэхүү бүтээл нь хууль дүрэмтэй ч хууль сахиулах байгууллагууд нь мөнгөтэй талд үйлчилдэг, гэмт бүлэглэлүүд хүчээ авсан Эрдэс хотын үйл явдлыг харуулдаг. Гол дүрд дүрэмтэй мөрдөгч Хангай болон хилс хэрэгт гүтгэгдсэн Хүлэг нар гарч, хар тамхи, хууль бус наймаа, авлигын мафитай тэмцэж, шударга ёсыг тогтоохын төлөө хамтран тэмцдэг.

2023 онд хоёрдугаар бүлэг “No Rules-2: New World” нэртэйгээр үзэгчдэд хүрсэн. Энэ бүлэгт Эрдэс хотод шинэ хотын дарга ирэх ч шударга ёс тогтоохоор бус, өөрийн ашиг сонирхлын төлөө ирсэн нь ил болж, мөрдөгч Хангай хотод шударга ёс тогтоохын төлөө тууштай тэмцсээр байдаг.

Тэгвэл цувралын гуравдугаар бүлэг “No Rules-3: History” наймдугаар сарын 28-наас VOO-д албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Шинэ бүлэгт Эрдэс хотын гэмт хэргийн ертөнцөд шинэ тоглогчид гарч ирэх бөгөөд дүрэмгүй тоглоом улам хурцдана.

Мөн үзэгчид цувралын эхний болон хоёрдугаар бүлгийг наймдугаар сарын 16-наас өдөр бүр, гуравдугаар бүлгийг наймдугаар сарын 30-наас “Монгол HD” телевизээр үзэх боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх