Нүүр хуудас Урлаг“Ноорог” хамтлагийн О.Уламсайхан хутгалуулж, эмнэлэгт хүргэгдлээ

“Ноорог” хамтлагийн О.Уламсайхан хутгалуулж, эмнэлэгт хүргэгдлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Ноорог” хамтлагийн гишүүн О.Уламсайхан хутгалуулсны улмаас хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна гэж цагдаагийн байгууллага мэдээллээ.

Хэргийг Баянзүрх дүүрэгт бүртгэжээ

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өглөө 05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах нэгэн хотхонд “найзыг маань хутгалчихлаа” гэсэн дуудлага ирсэн байна.

Шалгалтын явцад 38 настай эрэгтэй Д., 25 настай эрэгтэй У. нарын хооронд хувийн маргаан үүсч, улмаар нэг нь мэс хэрэглэн биед нь гэмтэл учруулсан болох нь тогтоогджээ.

Хэрэгтнийг саатуулж, мөрдөн шалгаж байна

Хохирогч О.Уламсайханд эмнэлгийн байгууллагын түргэн тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор түүний биеийн байдал хүнд байгаа аж.
Цагдаагийн байгууллага хэрэгтнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх