Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнес “Oasis” хамтлагийн тоглолт үзэхийн тулд шүтэн бишрэгчид нэг тэрбум фунт зарцуулах нь

“Oasis” хамтлагийн тоглолт үзэхийн тулд шүтэн бишрэгчид нэг тэрбум фунт зарцуулах нь

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Домогт “Oasis” хамтлаг 15 жилийн дараа дахин нэгдэж, энэ зун Их Британид хийх аялан тоглолтоо эхлүүлэх гэж байгаатай холбоотойгоор шүтэн бишрэгчид нь тоглолтыг үзэхийн тулд 1.06 тэрбум фунт стерлинг буюу 1.3 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байна хэмээн “Barclays” банкны судалгаанд дурджээ.

Шүтэн бишрэгчид нэг тоглолтыг үзэхдээ дунджаар 766 фунт стерлингийг тасалбар, тээвэр, байр, хоол унд, шинэ хувцас болон тоглолттой холбоотой бараа бүтээгдэхүүнд зарцуулах тооцоо гарсан байна.

Өнгөрсөн наймдугаар сард ах дүү Ноэл болон Лиам Галлахер нар 15 жилийн турш үргэлжилсэн үл ойлголцлоо цэглэж, хамтлагаа сэргээж буйгаа зарласны дараа тэдний тоглолтын тасалбарууд маш хурдан борлогдсон.

“A Wonderwall”, “Don’t Look Back In Anger”, “Champagne Supernova” зэрэг дуунуудаараа дэлхийд танигдсан “Oasis” хамтлагийн аялан тоглолт ирэх долоодугаар сарын 4-нд Уэльсийн Кардифф хотоос эхэлж, Манчестер, Лондон, Чикаго, Сидней, Токио, Торонто, Буэнос-Айрес зэрэг дэлхийн томоохон хотуудад үргэлжлэх юм. Их Британид болох тоглолтуудыг нийт 1.4 сая хүн үзэх төлөвтэй байна.

Тасалбарын эрэлттэй зэрэгцэн хуурамч тасалбарын асуудал ч газар авчээ. “Lloyds” банкны мэдээлснээр, Oasis-ийн фэнүүд тасалбарын луйварт 2 сая фунт алдсан бол зарим фэн “цагаан алтан” суудал худалдаж авахдаа мөн л залилуулсан байж болзошгүй талаар Британийн өрсөлдөөний хяналтын байгууллага мэдээлж, тоглолтын тасалбарын 900 мянга гаруйг борлуулсан “Ticketmaster” агентлагийг шалгаж эхэлсэн байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.