Нүүр хуудас КиноӨмнөд Солонгосын нэрт жүжигчин Чой Жон У таалал төгслөө

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Чой Жон У таалал төгслөө

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын кино урлагийн салбарт олон арван жил бүтээл туурвисан нэрт жүжигчин Чой Жон У 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр 68 насандаа таалал төгслөө. Энэ тухай түүний харьяалагддаг Bless ENT агентлаг албан ёсоор баталж, “Тэр өнөөдөр нас барсан нь үнэн. Үхлийн шалтгаан хараахан тодорхойгүй байна” хэмээн мэдэгдэв.


Урлагийн амьдралын 50 жил

1957 оны хоёрдугаар сард мэндэлсэн Чой Жон У 1975 онд “Жүжигчин хүний амьдрал” жүжгээр тайзнаа анх гарч, уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. Тэрээр 30 гаруй уран сайхны кино, 50 гаруй олон ангит кинонд амжилттай тоглож, Солонгосын уран сайхны киноны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан авьяаслаг жүжигчин байсан юм.

Түүний алдартай бүтээлүүдийн дундаас:

  • 1996 оны “Хоёр цагдаа” кино
  • 2024 онд олны хүртээл болсон “Project Silence” зэрэг нь олны анхаарал, талархлыг хүлээсэн уран бүтээлүүд байв.

Үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр

Түүнийг эмнэлэгт нас барсан гэх мэдээлэл байгаа ч, албан ёсны үхлийн шалтгааныг одоогоор олон нийтэд зарлаагүй байна.

Чой Жон У-г 2025 оны тавдугаар сарын 29-ний пүрэв гаригийн өглөөний 10:00 цагт Сувон Ёнхва цэцэрлэгт хүрээлэнд оршуулах ажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх