Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” нэртэй онцгой үзэсгэлэн энэ сарын 11-р сарын 14-нд Богд хааны ордон музейд нээлтээ хийхээр болж байна.
Өндөр гэгээний өвийг орчин цагийн шаазан урлалд амилуулах нь
Дэлхийн урлагийн түүхэнд өөрийн өвөрмөц өнгө төрх, сэтгэлгээний шинэ хуудас нээсэн Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг орчин үеийн шаазан урлалд дахин амилуулсан уг үзэсгэлэн “Их Монгол төсөл”-ийн хамтын ажиллагаагаар бүтжээ.
Намрын адаг сарын шинийн 25-ны морин цагт нээлтээ хийх тус үзэсгэлэн долоо хоногийн турш олон нийтэд нээлттэй байна.
40 жилийн судалгаа, бүтээлч туршлагын үр дүн
Ваар, шаазан, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү оюутан цагаасаа эхлэн 40 орчим жил Өндөр гэгээний бүтээл, түүний дэг сургуулийг судлан уран бүтээлдээ тусгаж ирсэн уран бүтээлч. Тэрээр:
- “21 дарь эх”
- Өндөр гэгээний мутрын бүтээлүүд
- Монгол ахуй, зан заншил, түүхэн хүмүүсийн хөрөг
зэрэг сэдвийг шаазан болон керамик урлалаар туурвидаг.
Түүний зорилго нь Өндөр гэгээний уран бүтээлийн өвөрмөц гоо зүйг орчин цагийн урлалд шингээж, Монголын уламжлалт соёлыг дэлхийд сурталчлах, хойч үед өвлүүлэхэд чиглэж байна.
Нарийн технологийн шинэчлэл бүхий бүтээлүүд
Х.Хадхүүгийн бүтээл дараах технологийн шат дамжлагаар бүтээгддэгээрээ онцлог:
- Олон давхар задаргаат хэв авалт
- Төрөл бүрийн материалын цутгалт
- Паалангийн нарийн будалт
- Өндөр температурын давтан шатаалт
- Залгаасгүй цутгалтын өвөрмөц арга барил
Эдгээрийг олон жилийн турш судалж, төгөлдөржүүлсний үр дүнд уран бүтээлч Монголын шаазан урлалын онцгой төлөөлөгчдийн нэг хэмээн үнэлэгддэг.