Нүүр хуудас Үйл явдал ба зар“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолт зургаадугаар сарын 7-нд болно

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолт зургаадугаар сарын 7-нд болно

нийтлэгч afoot1428
1 comment

Монголын хип хоп урлагийн нэр хүндтэй төлөөлөл болсон “Опозит” хамтлаг 20 жилийн ойн баярынхаа хүрээнд “Болор цом” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ оны зургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тус хамтлаг энэ арга хэмжээгээ урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй, үзүүлбэрийн хувьд нягт уялдаатай байхаар бэлдэж байна.

“Болор цомог” нэртэй шинэ цомог нь нийт 14 дуунаас бүрдэж байгаа бөгөөд тэд өнгөрсөн онд “Horny”, “Wow”, “Toxyo” зэрэг дуугаа олонд хүргэсэн. Харин энэ жил “Zugtsandaa bish shuu”, “Hair Gangsta”, “Bolor Tsom” гэх зэрэг шинэ дуунуудынхаа клипийг үзэгчдэд толилуулаад байгаа юм. Онцлог нь эдгээр клипүүд хоорондоо уялдаа холбоотой зохиолтой, нэгэн цогц түүхийг өгүүлж байгаагаараа сонирхол татаж байна.

Тоглолтын өмнөхөн нэг шинэ клипийг гэнэтийн бэлэг болгон цацах тухайгаа зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн. Мөн “Опозит” хамтлаг уг тоглолтод шинэ цомгийн дуунаас гадна өмнөх уран бүтээлүүдээ ч багтааж нийт 42 дууг тайзнаа амьд тоглолтоор хүргэхээр болжээ.

1afb3fdb 0b7b 4674 afb1 255449a036ab1

You may also like

1 comment

Кехар 20 мая, 2025 - 12:18

Тэд энэ удаад ямар нэвтрүүлэг бэлтгэсэн бол гэж бодож байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх