Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн дэлхийн сонгодог бүтээл “Цөмөөхэй” балет удахгүй Монголын үзэгчдийн өмнө дахин амилна. Энэхүү бүтээлийг Монгол Улсын Гавьяат жүжигчин, дэлхийд нэр хүндтэй бүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа шинэ өнгө төрхтэйгөөр толилуулах бэлтгэл ажил эхэлжээ.
Хүүхдийн бүжигчдийн сонгон шалгаруулалт эхэллээ
Дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-аас “Цөмөөхэй” балетад оролцох хүүхдүүдийг мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэх боломж олгохоор сонгон шалгаруулалт зарласан байна.
Сонгон шалгаруулалт энэ сарын 25, 26-нд УДБЭТ-ийн байранд явагдах бөгөөд балет сонирхогч хүүхдүүдэд урлагийн тайзнаа гарах ховор боломж нээлттэй байна.
Тавигдах шаардлага
- 8 ба түүнээс дээш настай байх
- Бэлтгэл, сургуулилтад тогтмол ирэх боломжтой байх
- Балет болон бүжгийн урлагаар өмнө нь хичээллэж байсан бол давуу тал болно
Анхаарах зүйлс
- Хөдөлгөөн хийхэд тохиромжтой дасгалын хувцастай ирэх
- Сонгон шалгаруулалтанд оролцохын өмнө урьдчилан холбогдож цаг авч бүртгүүлэх
- Эцэг эхийн зөвшөөрөлтэй байх
Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа шинэчлэгдэн амилж буй “Цөмөөхэй” нь урлагт хайртай олон хүүхэд, залуусын авьяасыг нээн илрүүлэх томоохон төсөл болох нь дамжиггүй.