Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох Пак Бугом, Ким Со Хён нарын хамтран тоглосон шинэ олон ангит кино “Good Boy” энэ сарын 31-нд албан ёсоор үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус цувралын нээлт JTBC телевизийн сувгаар хийгдэх бөгөөд Amazon Prime Video, Netflix, Disney+, TVING зэрэг дэлхийн түвшний стриминг платформууд дээр зэрэгцэн цацагдах юм.
“Good Boy” нь спортын ур чадвар, биеийн хүчийг шударга ёсны төлөө ашигладаг тусгай багийн залуусын тухай өгүүлэх бөгөөд хурц үйл явдал, хурдацтай өрнөл бүхий цагдаагийн сэдэвт триллер төрөл жанрын бүтээл юм. Кинонд Пак Бугом багийн ахлагчийн дүрийг бүтээсэн бол Ким Со Хён шударга, ухаалаг мөрдөгч бүсгүйг дүрсэлжээ. Түүнчлэн У Жүн Сэ, И Сан И, Хо Сун Тэ, Тэ Вон Сог нарын чадварлаг жүжигчид туслах дүрүүдэд тоглосон байна.
Цуврал бүтээл нь залуусын хүч чадлыг зөв зүйлд чиглүүлэн, шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцлийг онцолж буйгаараа үзэгчдийн анхаарлыг татах бөгөөд орчин цагийн драма сонирхогчдын хүсэн хүлээж буй бүтээлүүдийн нэгт зүй ёсоор багтаж байна.
2 комментария
Пак Богом, Ким Со Хён хоёрын хослол үнэхээр сонирхолтой сонсогдож байна. Үзэхийг тэсэн ядан хүлээж байна
Солонгос олон ангит кинонд дуртай хүмүүсийн хувьд шинэ бэлэг боллоо доо