Нүүр хуудас Уран сайханPhysical Asia: Б.Орхонбаярын дагагчид нэг өдрийн дотор “тэсэрч” өсөв

Physical Asia: Б.Орхонбаярын дагагчид нэг өдрийн дотор “тэсэрч” өсөв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Netflix-ийн “Physical Asia” шоуны гол баатар болж буй Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаярын Instagram хуудасны алдар нэр шинэ шатанд гарчээ. Түүний аккаунтыг дагагчдын тоо богино хугацаанд огцом өсөж, олон улсын үзэгчдийн анхаарлыг Монгол руу хүчтэй татаж байна.

Нэг өдөрт 43,000 дагагч нэмжээ

app.notjustanalytics.com сайтын мэдээллээр, Б.Орхонбаярын Instagram хуудсыг арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 209 815 хэрэглэгч дагаж байсан бол ердөө нэг хоногийн дараа 252 935 болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, нэг өдөрт бараг 43 мянга гаруй хүн шинээр дагагч болж нэмэгдсэн гэсэн үг.

Хоёр долоо хоногт 80 мянга гаруй дагагчтай болсон нь

Өдгөө 27 настай бөхийн хувьд дагагчдын өсөлт зөвхөн нэг өдрийн “тэсрэлтээр” хязгаарлагдсангүй. Энэ сарын 1-ний байдлаар түүний дагагчдын тоо ердөө 83 мянга орчим байсан бол “Physical Asia” цувралын сүүлчийн ангид тэмцээн ширүүсэх тусам дараах байдлаар өссөн байна:

  • Арваннэгдүгээр сарын 12-нд, шинэ дугаар цацагдсан өдөр дагагчдын тоо 25 000-аар нэмэгдсэн нь оргил өсөлт болж тэмдэглэгджээ.
  • Үүний дараа өдөр бүр тогтвортой өсөлт үргэлжилсэн байна.

Сүүлийн 7 хоногийн өсөлтийн тоон үзүүлэлтийг харвал:

  • 13-нд – 17 420
  • 14-нд – 14 633
  • 15-нд – 11 423
  • 16-нд – 8 041
  • 17-нд – 7 421
  • 18-нд – 11 506
  • 19-нд – 10 364 шинэ дагагч нэмэгджээ.

Ийнхүү хоёрхон долоо хоногийн хугацаанд Б.Орхонбаярын Instagram хуудас 80 мянга гаруй шинэ дагагчтай болж, Монголын нэгэн үндэсний бөх дэлхийн түвшний дижитал оддын эгнээнд хүчтэй орж ирж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх