Netflix-ийн шинэ бодит шоу дэлхий даяар үзэлтийн амжилт тогтоов
Ази тивийн найман улсын шилдэг тамирчид хүч чадал, хурд, авхаалж самбаагаараа өрсөлдөж буй “Physical Asia” шоу өнгөрсөн долоо хоногт Netflix платформ дээр эхний дөрвөн ангиа цацсанаас хойш дэлхий даяар үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Netflix компанийн мягмар гарагт нийтэлсэн үзэлтийн статистикаар уг шоу англи бус хэл дээрх цуврал контентуудын дэлхийн жагсаалтад гуравдугаарт, нийт 5.2 сая үзэлтээр эрэмбэлэгджээ.
Дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-д багтсан амжилт
“Physical Asia” шоу хамгийн өндөр үзэлттэйгээр дараах 8 улсын зах зээлд нэгдүгээр байр эзэлжээ:
- Бахрейн
- Хонконг
- Индонез
- Филиппин
- Сингапур
- Катар
- Арабын Нэгдсэн Эмират
- Турк
Мөн тус шоу нийт 44 улс, бүс нутгийн зах зээлд шилдэг 10-ын жагсаалтад багтсан байна. Үүнд:
Йордан, Өмнөд Солонгос, Кувейт, Мальдив, Малайз, Оман, Саудын Араб, Тайланд, Тайвань, Австри, Болгар, Чех, Герман, Дани, Эстони, Финланд, Литва, Латви, Норвеги, Швед, Боливи, Бразил, Канад, Колумб, Коста Рика, Гваделуп, Гватемал, Мартиник, Панам, Эль Сальвадор, Мороко, Мавритани, Реюньон, Австрали, Шинэ Каледони, Шинэ Зеланд зэрэг улс багтжээ.
Netflix одоогоор Монголын зах зээлийн үзэлтийн статистикийг нийтэлдэггүй ч тус шоуны дэлхийн амжилт нь бүс нутгийн үзэгчдийн сонирхлыг илтгэж байна.