Нүүр хуудас Уран сайханPhysical Asia шуугиан: Б.Энх-Оргил Instagram-д монгол тулаанчдыг тэргүүлж эхэллээ

Physical Asia шуугиан: Б.Энх-Оргил Instagram-д монгол тулаанчдыг тэргүүлж эхэллээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Netflix-ийн Physical Asia шоу дөрвөн долоо хоногийн турш цацагдах хугацаандаа зөвхөн дэлгэцийн чансааг биш, оролцогчдынх нь Instagram-ын статистикийг ч эрс өөрчиллөө. Олон улсын үзэгчдэд хүч чадлаа харуулсан холимог тулаанч Б.Энх-Оргилын Instagram хуудасны дагагчдын тоо 122 мянгад хүрч, монгол тулаанчдын дундаас хамгийн өндөр фолловертой нь боллоо.

Б.Энх-Оргил 100 мянгын босгыг анх давсан монгол тулаанч

Physical Asia шоунд оролцсоноос хойш Б.Энх-Оргилын нэр хүнд огцом өсөж, Instagram дахь дагагчдын нь тоо 122 000-д хүрээд байна. Ийнхүү тэр Монголын тулаанчдаас хамгийн түрүүнд 100 мянган дагагчийн босгыг давж, нийгмийн сүлжээнд “топ” байр суурийг эзэллээ.

Ирэх сарын 5-нд тэрбээр Тайландын Бангкок хотноо ONE холбооны аваргын бүсний төлөө тулалдах бөгөөд энэ том тулалдааны өмнө сошиал нөлөө нь эрчээ авч буй нь тэмдэглэхгүй өнгөрөхийн аргагүй. socialblade.com сайтын мэдээллээр, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш түүний дагагчдын тоо 65 мянга орчмоор нэмэгдсэн байна.

Монголын бусад тулаанчдын Instagram-ын дүр зураг

Б.Энх-Оргилын өсөлт нь монгол тулаанчдын сошиал орчин дахь өрсөлдөөнийг ч тодрууллаа. Одоогийн байдлаар:

  • Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар – 89 мянга гаруй дагагчтай
  • UFC холбоонд анх хөл тавьсан Д.Батгэрэл – ойролцоогоор 50 мянган дагагчтай
  • Одоогоор UFC-д тулалдаж буй Т.Нямжаргал – 11 мянга орчим дагагчтай

Ингэснээр Б.Энх-Оргил тус гурван тамирчнаас илт тасарсан үзүүлэлттэй болж, монгол тулаанчдын дундах Instagram-ын “номер нэг” болж байна.

Physical Asia-гийн одод: Монгол оролцогчдын фолловер тэсэрсэн нь

Physical Asia шоунд оролцсон монгол тамирчдын дагагчдын тоо нийтэд нь эрс өссөн. Тэд зөвхөн тэмцээний талбай дээр биш, дижитал орчинд ч үзэгчдийг татаж чаджээ.

Шоунд оролцогчдоос Instagram дээрээ хамгийн олон дагагчтай нь улсын арслан Б.Орхонбаяр болоод байна.

  • Б.Орхонбаярын дагагчдын тоо 216 000-д хүрсэн
  • Зөвхөн сүүлийн хугацаанд гэхэд 116 000 дагагч шинээр нэмэгджээ

Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очирын хувьд ч сошиал нөлөө эрс өссөн.

  • Нэвтрүүлэг цацагдахаас өмнө түүний дагагчдын тоо 80 мянга орчим байсан
  • Нэвтрүүлгийн дараах өсөлт – 112 мянгаар нэмэгдэж, нийт 202 000 дагагчтай болжээ

Мөн волейболчин Г.Хандсүрэнгийн Instagram хуудас ч тэмцээний ачаар эрчээ авсан.

  • Аравдугаар сарын 24-ний байдлаар түүний дагагч 70 мянга орчим байсан
  • Одоо 120 000 дагагчтай болж, 50 мянган шинэ хүн нэмэгдсэн байна

Physical Asia шоу ийнхүү монгол тамирчдын бие бялдрын чадамжийг дэлхийд харуулаад зогсохгүй, тэдний сошиал нөлөөллийг олон улсын түвшинд гаргаж, дэлхийгээр нэг фэнүүдтэй болгож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх