Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесПи Дидди ял авч магадгүй ч шүүхийн танхимд том ялалт байгууллаа

Пи Дидди ял авч магадгүй ч шүүхийн танхимд том ялалт байгууллаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Өчигдөр АНУ-ын Манхэттен дэх холбооны шүүхэд хөгжмийн ертөнцийн нэгэн нэртэй эрхмийн эсрэг өрнөсөн анхаарал татсан шүүх хурал өндөрлөж, олон нийтийн анхаарлыг дахин татав. Дуучин, продюсер, тэрбумтан Шон “Пи Дидди” Комбсэд холбогдсон таван хэрэг дээр шүүгчдийн шийдвэр гарч, түүний эсрэг хамгийн хүнд гэмт хэргүүдэд буруутай гэж үзсэнгүй.

Шүүхээс Комбсыг хүний наймаа, тэр дундаа бэлгийн боолчлолын зорилготой гэмт хэрэг болон рэкэт буюу гэмт бүлэглэл байгуулах гэмт хэргүүдэд гэм буруугүй гэж үзсэн. Харин хоёр хэрэг дээр гэм буруутай гэж үзсэн ч, эдгээр нь харьцангуй хөнгөн ангилалд багтаж байгаа юм.

20 жилийн ял ч магадлалтай

The New York Times-ийн мэдээлснээр түүнд оноох ялын дээд хэмжээ нь 20 жил байж болзошгүй бол The Guardian сонины үзэж буйгаар тэрээр 10-15 жилийн хооронд хоригдох магадлалтай гэж мэдээлжээ. Гэсэн ч гэмт хэргийн бүлэглэл үүсгэн байгуулсан гэсэн гол хэргийг нотолж чадаагүй нь түүний эрх зүйн багийн хувьд томоохон амжилт боллоо.

Пи Дидди шүүх танхимд талархлаа илэрхийлэв

Шүүгч ялын шийдвэрийг танилцуулсны дараа Пи Дидди гэр бүлийнхэн рүүгээ харж, шүүхийн бүрэлдэхүүнд хандан талархлаа илэрхийлжээ. Түүний өмгөөлөгч шүүх хурлын дараа 1 сая ам.долларын барьцаагаар түүнийг суллах хүсэл тавьсан ч, Засгийн газрын төлөөлөгч түүнийг хорих ял оноох ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Эцсийн шийдвэрийг удахгүй гаргана

Комбсын шүүх хэрэгтэй холбоотой дараагийн хурал ойрын сард товлогдсон бөгөөд тухайн үед эцсийн шийдвэр гарна. Хэдийгээр бүрэн цагаатгагдаагүй ч, түүний өмгөөлөгчид хамгийн хүнд ял болох бүх насаар нь хорих шийтгэлээс зайлсхийж чадсан нь шүүхийн танхимд байгуулсан том ялалт гэж үзэж болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээх