1987 онд үзэгчдийн хүртээл болсон домогт “Predator” франчайз дахин амилж байна. Цувралын дараагийн анги болох “Predator: Badlands” кино энэ оны арваннэгдүгээр сарын 7-нд дэлхийн кино театруудад нээлтээ хийхээр товлогджээ.
Шинэ ангид Холливудын авьяаслаг жүжигчин Элле Фаннинг гол дүрийн Тиагийн дүрийг бүтээж, харин Димитриус Колоаматанги Декийн дүрд тогложээ.
“Predator: Badlands” нь франчайзын уламжлалт уур амьсгал, анчин ба ангийн хоорондын ширүүн тэмцэл, сэтгэл түгэм уур амьсгалыг хадгалсан бөгөөд шинэ үеийн жүжигчид, дуу дүрсний технологийн сайжруулалтаар илүү бодит, сэтгэл хөдлөм туршлага үзүүлэхийг зорьжээ.