Нүүр хуудас Театр“Про” театр “Сүүлчийн бороо” жүжгээ дахин тайзнаа толилуулна

“Про” театр “Сүүлчийн бороо” жүжгээ дахин тайзнаа толилуулна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Александр Вампиловын бүтээл шинэ хэлбэрээр

“Про” театрын уран бүтээлчид үзэгчдийн өндөр сонирхлыг татсан “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ арваннэгдүгээр сарын 13-наас дахин тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү жүжиг нь Оросын нэрт зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” зохиолоос сэдэвлэсэн бөгөөд РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзан дээр тоглогдох юм.

“Сүүлчийн бороо” нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил болон амьдралын үнэ цэнийг хөнддөг уянгат драм юм. Тус бүтээл өмнө нь үзэгчдийн зүгээс “шинэлэг шийдэлтэй, сэтгэл хөдөлгөм жүжиг” хэмээн өндрөөр үнэлэгдэж байжээ.

“Про” театрын уран бүтээлийн амжилт

Сүүлийн жилүүдэд “Про” театр олон улсын сонгодог зохиолуудыг орчин үеийн уран сайхны хэлээр тайзнаа амилуулж ирсэн. Театрын уран бүтээлүүдээс дурдвал:

  • Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн визуал драмын жүжиг,
  • Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан”-аас сэдэвлэсэн хүүхдийн жүжиг,
  • Александр Дюмагийн алдарт “Шадар гурван цэрэг”-ийн физикл драмын жүжиг зэргийг нэрлэж болно.

“Про” театрынхан уламжлалт сонгодог уран бүтээлийг орчин үеийн жүжиглэлт, тайзны шийдэлтэй хослуулан Монголын театрын ертөнцөд шинэ өнгө нэмж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх