Даррен Аронофскигийн “Requiem for a Dream” кино 2000 онд анх гарсан даруйдаа шүүмжлэгчдийг хувааж, магтаал ба зэвүүцлийг зэрэг дагуулсан. Каннын наадам дээр 3000 үзэгч хөлтэй нь хавсарч алга ташсан бол Торонто кино наадмын үзэгчид киноны аймшигтай бодит дүрслэлд цочирдон бөөлжиж байсан.
Энэ кино Харри, Сара, Тайрон, Мэрион гэх дөрвөн дүрээр дамжуулан донтох, мөхөх, уналтад автсан хүний сэтгэл зүйг уран сайхны өндөр түвшинд илэрхийлсэн. Камерын хөдөлгөөн, дүрслэл, хэмнэл бүхэн нь мансуурал ба сэтгэл хөдлөлийг мэдрүүлж, үзэгчийг дүрийн оронд шингээхүйц хүчтэй сэтгэл зүйн эффект үзүүлдэг.
Гэвч зарим мэргэжилтнүүд уг кино нь донтолтыг туйлширсан, найдваргүйгээр харуулсан гэдгийг шүүмжилдэг. Харин бусад нь энэ киног донтох эмгэг, тархины химийн нөлөөг бодитоор илэрхийлж чадсан гэж үздэг.
Продюсер Эрик Уотсон уг бүтээлийг “бодит баримтат кино биш, сюрреал сэтгэл зүйн туурвил” гэж тодорхойлсон бол зохиолч Хьюберт Селби «Америкийн мөрөөдлийн сүйрэл» гэдэгт гол санаагаа төвлөрүүлсэн гэжээ.
Шүүмжлэгчдийн дунд “гэрэлгүй, хэтэрхий ойр, аймшигт дотнын мэдрэмж” төрүүлдэг бүтээл хэмээн үнэлэгдэхийн зэрэгцээ, Аронофскигийн хэт эмгэнэлт туурвилд сэжиглэлтэй хандсан нь ч бий.
Гэсэн ч “Requiem for a Dream” нь 25 жилийн дараа ч киног уран сайхан, донтох сэдвийг хэлэлцүүлгийн төвд авчирч буй хүчирхэг бүтээл хэвээр байна.

