Нүүр хуудас Кино “Return to Silent Hill” кино Америкт өргөн дэлгэцнээ гарна: “Silent Hill 2” тоглоомын үнэнч хувилбар болохыг амлажээ

“Return to Silent Hill” кино Америкт өргөн дэлгэцнээ гарна: “Silent Hill 2” тоглоомын үнэнч хувилбар болохыг амлажээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Konami-ийн алдартай аймшгийн видео тоглоомын цувралд суурилсан “Return to Silent Hill” кино Америкийн кино театруудад удахгүй нээлтээ хийх гэж байна. Cineverse компани АНУ дахь эрхийг албан ёсоор худалдан авснаа мэдэгдэж, киноны нээлтийн товыг ойрын хугацаанд зарлахаар төлөвлөж байгаа ажээ.

Энэхүү бүтээл нь 2006 онд гарсан анхны “Silent Hill” киног найруулсан Кристоф Гансын шинэ найруулга бөгөөд гол дүрүүдэд Жереми Ирвайн болон Ханна Эмили Андерсон нар тоглосон байна. Cineverse-ээс онцолсноор, “Return to Silent Hill” нь “Silent Hill 2” видео тоглоомын агуулгад тулгуурласан, яг л тоглоом шиг уур амьсгалтай, үнэнч адаптаци болох юм.

Киноны үйл явдалд Жэймс хэмээх залуугийн түүхийг өгүүлнэ. Тэрээр амьдралын утга учир байсан хайртай бүсгүй Мэридээ хаягдсанаас хойш сэтгэлээр унаж, бүгдийг орхихоор шийддэг. Харин нэг өдөр Мэридээс ирсэн таамаглашгүй захидал түүнийг хэзээ ч мартаж чадаагүй Silent Hill хот руу эргэн ирэхэд хүргэдэг. Гэвч түүнийг угтаж авсан хот нь урьдын адил биш болж, ямар нэгэн муу ёрын хүчний нөлөөнд автсан байв. Тэрээр Мэриг эрэн хайж, төрөл бүрийн аймшигт амьтадтай нүүр тулан тэмцэж, хотын нууцыг задруулах тусам аймшигтай үнэнийг олж мэддэг. Түүний туулж буй энэ аян зам түүнийг хайртай бүсгүйгээ дахин олох эсэх, эсвэл бүхнээ алдах эсэхтэй шүтэн барилддаг.

Cineverse-ийн контентийн захирал Йоланда Масиас уг киноны талаар ярихдаа, олон улсын хэмжээнд 156 сая ам.долларын орлого олсон энэ франчайзид үндэслэсэн дараагийн томоохон театрын нээлт нь тус компанийн хувьд чухал алхам болохыг онцолсон юм. Харин Cineverse-ийн худалдан авалтын захирал Брэндон Хилл “Silent Hill” бол бүх цаг үеийн шилдэг тоглоомын франчайзын нэг бөгөөд найруулагч Кристоф Ганс дахин тоглоомын уур амьсгалыг яг түүн шиг гаргаж чадсан гэж магтсан байна.

Найруулагч Кристоф Ганс өөрийн зүгээс Cineverse компанитай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, “Return to Silent Hill” кино нь Konami-ийн “Silent Hill 2” тоглоомын өмнө гүн хүндэтгэлтэйгээр бүтсэн адаптаци гэдгийг онцолжээ. Тэрээр фэнүүд уг бүтээлээс сэтгэл ханамж авах болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Продюсер Виктор Хадида мөн Cineverse-ийг франчайз бүтээлүүдийг үнэнчээр, фэнүүдийг гол төвдөө тавьж ажилладаг гэдгийг өндрөөр үнэлж, уг кино нь гүн сэтгэл хөдлөл, визуал хувьд гайхалтай болсон хэмээн дурдсан юм.

Киноны бүтээлч багт Виктор Хадида (Davis Films), Молли Хасселл (Hassell Free Production), Дэвид Вулф нар багтсан бөгөөд Cineverse-ийн зүгээс гэрээг Масиас болон Хилл нар, продюсеруудын өмнөөс CAA Media Finance байгуулсан байна. Харин олон улсын эрхийг The Veterans компани эзэмшиж, уг бүтээлийг Каннын кино зах зээлд танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.