Нүүр хуудас Үйл явдал ба зар«RIIZE» хамтлаг Азийн анхны аялан тоглолтоо «Riizing loud» нэрээр зарлалаа

«RIIZE» хамтлаг Азийн анхны аялан тоглолтоо «Riizing loud» нэрээр зарлалаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

2023 онд шинээр гарч ирсэн хөвгүүдийн “RIIZE” хамтлаг Азийн анхны аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Тус хамтлаг 2025 оны тавдугаар сарын 1-нд “Riizing loud” нэртэйгээр аялан тоглолтоо эхлүүлэхээ зарласан бөгөөд энэ нь тэдний анхны бие даасан концертын эхлэл болж байгаа юм.

“RIIZE” нь Өмнөд Солонгосын “SM” энтертайментийн үүсгэн байгуулсан зургаан гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг бөгөөд 2023 оны есдүгээр сарын 4-нд “Get a guitar” нэртэй анхны сингл цомгоо гаргаж дебютээ хийсэн. Эхэндээ долоон гишүүнтэй байсан ч, Хон Сынхан 2024 оны 10-р сард хамтлагаас албан ёсоор гарсан байна.

«RIIZE» нэр нь «Rise» (өсөлт) болон «Realize» (мөрөөдлөө биелүүлэх) гэсэн англи үгсийн нийлбэр бөгөөд хамтлагийн гишүүд хамтдаа өсөж, мөрөөдлөө биелүүлнэ гэсэн утга агуулдаг. Тэдний фен клубийн нэр “BRIIZE” бөгөөд энэ нь хамтлагийн аяллыг дэмжин, хамтдаа урагшлах фэнүүдийг илэрхийлдэг.

2024 онд “RIIZE” хамтлаг “RIIZING DAY” нэртэй анхны фэн уулзалтаа зохион байгуулсан бөгөөд дэлхийн 19 хотод аялан тоглолт хийж байжээ. Мөн тэдний анхны бүрэн хэмжээний цомог болох “Odyssey” 2025 оны тавдугаар сарын 19-нд гарч, тус цомгоороо эргэн ирэлтээ хийхээр төлөвлөж байна.

Тус хамтлаг нь шинэ залуу үеийн к-поп хамтлагуудын нэгэн төлөөлөгч болж, шинэлэг хөгжим, үзүүлбэрүүдийн хүчирхэг гүйцэтгэлээр олон улсын фенүүдийн анхаарлыг татаж байна.

“Riizing loud” тоглолт нь 2024 оны долоодугаар сарын 4-6-нд Сөүл хотын Dome-д эхлэх бөгөөд Хёого, Хонг Конг, Сайтама, Хирошима, Куала Лумпур, Фүкүока, Тайпэй, Токио, Бангкок, Жакарта, Манила, Сингапур, Макао зэрэг хотуудаар 2026 он хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдөж байна. Үүний дараа нэмэлт хот, өдрүүдийг зарлах болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээх