Нүүр хуудас Уран сайханРобот уран бүтээлч Хятадын бэхэн зургийг сэргээв!

Робот уран бүтээлч Хятадын бэхэн зургийг сэргээв!

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

2018 онд Британийн алдарт “Christie’s” дуудлага худалдааны танхим хиймэл оюун ухаанаар бүтсэн уран зурагт анх удаа үнэ хаялцуулах арга хэмжээ зохион байгуулж, 432,500 ам.доллараар зарагдсан бүтээл дэлхийн анхаарлыг татсан билээ.

Гэсэн хэдий ч Хонконгийн уран бүтээлч Виктор Вонг энэхүү бүтээлийг огт өөрөөр харж байна. Тэрбээр, “Энэ бол хүний бүтээлийг хуулбарласан зүйлээс цаашгүй” хэмээгээд, илүү өвөрмөц, жинхэнэ урлагийн бүтээл туурвих зорилго тавьжээ. Цахилгааны инженер мэргэжилтэй тэрээр киноны тусгай эффект, уран баримал зэрэг чиглэлд ажиллаж байсан туршлагаа ашиглан нэгэн сонирхолтой шийдэлд хүрчээ.

Түүний бүтээл болох “AI Gemini” нь Хятадын уламжлалт ландшафтын зургийг бэхээр зурдаг, хиймэл оюунаар хөтлөгдсөн робот юм. “AI Gemini” нь Google-ийн чатботоос ангид бөгөөд тусгайлан програмчлагдсан робот гар будгийн багсыг ашиглан Вонгийн боловсруулсан алгоритмын дагуу зураг зурдаг байна. 3812 Gallery энэ бүтээлийг “дэлхийн анхны хиймэл оюун ухаант бэхэн зураач” хэмээн онцолсон юм.

“AI Gemini”-гийн нэгэн онцлог бүтээл бол Сарны нөгөө талаар явуулсан Хятадын судалгааны аппаратаас санаа авсан цуврал зургууд юм. Эдгээрийг зурахдаа НАСА-гийн 3D Сарны газрын зургийг ашигласан бөгөөд зарим зурагт хувьцааны зах зээлийн индексийн өсөлт, бууралтыг уул, хөндий, уруу, өгсүүр байдлаар дүрслэн оруулсан байна.

• Нэг зураг 1 метр өндөр, өргөнтэй байх бөгөөд бүтээхэд 8–10 цаг шаардагддаг.
• “AI Gemini”-гийн зургууд Хонконг, Шанхай, Тайбэй, Лондон хотуудад үзэсгэлэнд тавигдаж, 20,000 ам.доллар орчим үнээр худалдаалагдсан.
• Түүнчлэн “Cathay Pacific” зэрэг томоохон байгууллагын төслүүд дээр хамтран ажиллажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх