Нүүр хуудас Театр“Ромео Жульетта” жүжиг шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин тайзнаа гарна

“Ромео Жульетта” жүжиг шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин тайзнаа гарна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Шекспирийн сонгодог бүтээл энэ бямба гарагт Хүүхэд, залуучуудын театрт дахин амилна

Улсын Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид Уильям Шекспирийн “Ромео Жульетта” хэмээх эмгэнэлт драмын жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин үзэгчдийн хүртээл болгож байна. Энэхүү алдартай жүжиг арваннэгдүгээр сарын 1-ний Бямба гарагт 16:00 цагаас тоглогдохоор болсон бөгөөд үзэгчид сонгодог хайрын түүхийн уран сайхны шийдэл, сэтгэл хөдөлгөм жүжиглэлтээр дахин уулзах боломжтой болно.

Хайр ба хувь тавилангийн эмгэнэлт түүх дахин сэргэнэ

Жүжгийн үйл явдал Италийн Верона хотод өрнөдөг. Атаа хорсол, эрх мэдэл, нэр төрийн зөрчлөөс үүдэн дайсагнасан Капулетти болон Монтекки гэх хоёр гэр бүл ижил зиндаанд боловч удаан жил сөргөлдөж ирсэн байдаг. Гэвч хувь тавилангаар тэдний ганц хөвгүүн, охин болох Ромео ба Жульетта хоёрын хайр дурлал бүхнийг эсэргүүцэн бадран, улмаар эмгэнэлт төгсгөлд хүрдэг билээ.

Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн

  • Ерөнхий найруулагч: Б.Энхээ (СТА)
  • Продюсер: Н.Ариунболд (МУГЖ)
  • Уран сайхны удирдагч: Н.Ганхуяг (УГЗ, АБ)
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар (УГЗ)
  • Хөгжмийн зохиолч: С.Алтанзавъяа (СТА)
  • Бүжиг дэглээч: М.Нямтайван (СТА)
  • Хөдөлгөөний найруулагч: У.Эрдэнэбаяр (СТА)
  • Хувцасны зураач: Д.Хулан

Жүжгийн тасалбарыг онлайнаар урьдчилан худалдан авах боломжтой бөгөөд театрын уран бүтээлчид энэ удаад сонгодог зохиолыг шинэ дүр төрхөөр, орчин үеийн мэдрэмжээр хүргэхийг зорьж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх