Нүүр хуудас УрлагRose: VMA-ын шилдэг дууны шагналаа мөрөөдлөөр дүүрэн 16 настай охин өөртөө зориулав

Rose: VMA-ын шилдэг дууны шагналаа мөрөөдлөөр дүүрэн 16 настай охин өөртөө зориулав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

БНСУ-ын алдарт Blackpink хамтлагийн гишүүн дуучин Rose MTV Video Music Awards-аас “Жилийн шилдэг дуу” шагналыг хүртэж, шагнал гардах үеэр хэлсэн сэтгэл хөдөлгөм үгээрээ олон хүний сэтгэлийг баярлууллаа.

Rose хэлэхдээ:
“Саяхан нэг хүн надаас ‘Амьдралдаа хамгийн их юунаас айдаг вэ?’ гэж асуухад, хариултад минь өөрөө хүртэл гайхсан. Миний айдас бол нийгэмд үргэлж бусдаас өөр мэт санагддаг, зурагтаар гардаг шиг мөрөөдлөө дагаж, өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг байсан 16 настай охин өөрөө урмыг нь хугалчих вий, түүний итгэлийг хөсөрдүүлчих вий гэсэн айдас байсан.
12 жилийн уйгагүй хөдөлмөрийн дараа энэ шагналыг би мөрөөдлөөр дүүрэн 16 настай өөртөө, намайг бий болгож, өсөж хөгжихөд итгэж, дэмжсэн бүхий л хүмүүстээ зориулахыг хүсэж байна.
MTV надад энэ шагналыг гардуулж, нэг зүйлийг илүү гүнзгий ойлгууллаа. Энэ дэлхий дээр хэн ч үл тоогддоггүй. Миний ард зогсож ирсэн Blackpink хамтлагийнхаа гишүүд, үнэнч фэнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ мөч бол зөвхөн 16 настай надад ч биш, хөдөлмөрөө үнэлүүлж, тэгш хүлээн зөвшөөрөгдөхийг мөрөөдсөн хүн бүрт асар их утгатай.
Мөн миний сэтгэлзүйч өдөр бүр сануулдаг шиг, хамгийн хүнд хэцүү үед ч бууж өгөлгүй зүтгэснийхээ төлөө, өөртөө ‘Баярлалаа’ гэж хэлмээр байна.”

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх