Нүүр хуудас Үйл явдал ба зар“Сарлаг наадам 2025” Хөвсгөлд дахин зохиогдоно — нүүдэлчдийн соёлын үзэсгэлэнг бүү алдаарай!

“Сарлаг наадам 2025” Хөвсгөлд дахин зохиогдоно — нүүдэлчдийн соёлын үзэсгэлэнг бүү алдаарай!

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд уламжлал болон өрнөдөг “Сарлаг наадам” энэ жил долдугаар сарын 21-ний өдөр Даланбулаг хэмээх үзэсгэлэнт газарт зохиогдохоор товлогджээ. Уг наадам нь сарлагийн үнэ цэнэ, ашиг шимийг олон нийтэд таниулахын зэрэгцээ, байгальд ээлтэй нүүдлийн мал аж ахуй, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилготой томоохон арга хэмжээ болон өргөжсөн байна.

Анх 2014 онд “Жинст Мөрөн” ХХК болон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгаар зохион байгуулагдаж эхэлсэн уг наадам нь өнөөдөр Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын онцлох арга хэмжээг нэг болсон бөгөөд жил ирэх тусам орон нутгийн малчид, жуулчдын анхаарлыг татсан чухал соёлын наадам болон хөгжсөөр байна.

“Хоймор нутаг — Сарлаг наадам 2025” нэрийн дор энэ жилийн арга хэмжээ долдугаар сарын 20-нд эрдэм шинжилгээний хуралтайгаар эхэлж, 21-нд наадмын үндсэн үйл ажиллагаа болох сарлагийн уралдаан, гар урлалын үзэсгэлэн, орон нутгийн бүтээгдэхүүний танилцуулга, соёлын тоглолт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хөвсгөл нь Монгол Улсад сарлагийн тоогоороо тэргүүлэгч таван аймгийн нэг бөгөөд тус аймгийн 22 сумын хэмжээнд нийт 174,800 гаруй сарлаг тоологдсон байна. Түүнчлэн наадмыг зохион байгуулж буй Алаг-Эрдэнэ сумын хувьд сарлаг нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж, нийт орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг хэмээн тэмдэглэжээ.

Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 13 аймгийн 132 суманд нийт 999,400 гаруй толгой сарлаг тоологдсон нь энэхүү малын ач холбогдол, үнэ цэнийг улам бүр онцолж байна.

“Сарлаг наадам” нь зөвхөн нэг сумын баяр наадам бус, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ногоон амьдралын хэв маяг, нүүдэлчин өв соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж буй чухал соёл, эдийн засгийн үйл ажиллагаа болон өргөжиж байна.

2 20 1536x1152 1
9 5 1536x1152 1

You may also like

Сэтгэгдэл үлдээх