Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесШарлиз Терон 50 насны босгыг алхлаа: Хүнд замаар явсан Холливудын хатагтай

Шарлиз Терон 50 насны босгыг алхлаа: Хүнд замаар явсан Холливудын хатагтай

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Холливудын хамгийн нэр хүндтэй, өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг Шарлиз Терон өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 7-нд 50 нас хүрлээ. Тэрээр 1975 оны яг энэ өдөр Өмнөд Африкийн Бенони хотод мэндэлжээ.

Шарлизийн бага нас тийм ч аз жаргалтай өнгөрөөгүй. Эрүүл мэндийн асуудлаас болж урд шүд нь бүгд унаж, тэр 10 нас хүртлээ бүтэн шүдгүй явсан гэдэг. Харин 15 насандаа амьдралд нь хамгийн хүнд явдал тохиолдсон нь ээж нь архинд донтсон аавыг нь буудан хороосон явдал байлаа. Энэ явдлыг шүүхээс өөрийгөө хамгаалсан хэрэг хэмээн үзэж, ээжид нь ял оноогоогүй.

13 настайгаасаа Шарлиз сургуулийн дотуур байранд амьдарч эхэлсэн бол 16 насандаа модель агентлагтай гэрээ байгуулж, ээжийн хамт эхлээд Европ руу, улмаар АНУ-д иржээ. Тэнд балетын сургуульд суралцсан ч бэртэл авч, мэргэжлээ солих шаардлагатай болсон байна.

1994 онд ээж нь түүнд Лос-Анжелес руу нэг талын онгоцны тасалбар авч өгч, жүжигчний мөрөөдөл нь эхэлжээ. Хямд буудалд амьдарч, хагас өлсгөлөн амьдарч байсан Шарлиз нэгэн өдөр банканд хэрүүл хийх үеэр жүжигчний агент Жон Кросби түүнийг олж харсан нь түүний карьерын эхлэл байв. Ингээд 1995 онд анхныхаа кинонд дүр бүтээсэн байна.

1997 онд «The Devil’s Advocate» кинонд Аль Пачино, Киану Ривз нартай хамтран тоглосноор анхаарал татаж эхэлсэн бол, 1998 оны “Mighty Joe Young” кинонд аварга сармагчныг хамгаалах залуу эмэгтэйн дүрээр үзэгчдийн хайрыг татсан юм. 1999 онд «The Cider House Rules» кинонд тоглосон нь мөн түүний нэр хүндийг өсгөсөн.

2003 онд «Monster» кинонд цуврал алуурчин Эйлийн Уорносын дүрийг бүтээснээр Шарлиз Терон Оскар болон “Алтан бөмбөрцөг” шагналыг хоёуланг нь хүртэж, жүжигчний хувьд оргилдоо хүрсэн билээ.

Үүний дараа:

  • “North Country” (2005) — эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчийн дүр
  • “Hancock” (2008) — супер баатруудын ертөнцөд
  • “The Burning Plain” (2008) — гүн гүнзгий драм
  • “Tully” (2018) — эх хүний бодит дүр
  • “Bombshell” (2019) — Fox News-ийн хүчирхийллийн дуулианыг дэлгэсэн бүтээлүүдээр дамжуулан тэр өөрийгөө дахин дахин шинээр тодорхойлж байв.

2015 онд гарсан “Mad Max: Fury Road” киноны Фүриоса-гийн дүр нь Шарлизийн карьер дахь онцлох өөр нэг оргил байлаа. Уг киноны зураг авалт анх 2001 онд эхлэх байсан ч 9/11-ний аллага, Иракийн дайн, техник хангамжийн асуудлаас болж хойшлогдсоор 2011 онд л жинхэнээсээ эхэлжээ. Гол дүрд тоглох ёстой байсан Мэл Гибсон нас ахиснаар уг дүрийг Шарлиз авсан бөгөөд кино 2015 онд нээлтээ хийж, тэр жилийн хамгийн шилдэг кинонуудын нэгээр шалгарсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх