Нүүр хуудас Үйл явдал ба зарШөвгийн наймд “The MongolZ” Туркийн багтай хүч үзнэ

Шөвгийн наймд “The MongolZ” Туркийн багтай хүч үзнэ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомоор явагдаж буй дэлхийн хэмжээний өндөр чансаатай “PGL Astana 2025” тэмцээний шөвгийн найман багийн нэр өчигдөр эцэслэн тодорлоо.

Энэ сарын 10-нд Казахстаны Астана хотноо эхэлсэн энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй “The MongolZ” баг шөвгийн наймд шалгараад байна. Тэд тойргийн шатны бүх тоглолтод ялалт байгуулж, ялагдал хүлээлгүйгээр энэ шатанд иржээ.

Шөвгийн наймд манай баг Туркийн “Aurora Gaming” багтай оноолт таарсан бөгөөд тоглолт маргааш 13:00 цагаас эхэлнэ. Тэд «Bo3» буюу гурван газрын (“map”) тоглолтоор хожигчийг тодруулах зарчмаар өрсөлдөнө.

Хэрэв “The MongolZ” энэ тоглолтод ялалт байгуулбал, дараагийн шатанд Украины алдарт “Natus Vincere” болон Данийн домогт “Astralis” багийн аль нь ялсантай нь тоглох эрхтэй болно. “Aurora Gaming”-ийн хувьд, тэдний тоглогчид өмнө нь Туркийн “Eternal Fire” багийн бүрэлдэхүүнд багтаж байсан туршлагатай.

Шөвгийн наймд шалгарсан багууд:

  1. “The MongolZ” (Монгол)
  2. “FURIA” (Бразил)
  3. “MIBR” (Бразил)
  4. “Natus Vincere” (Украин)
  5. “Astralis” (Дани)
  6. “Team Spirit” (ОХУ)
  7. “Ninjas in Pyjamas” (Швед)
  8. “Aurora Gaming” (Турк)

Тэмцээний нийт шагналын сан нь 1.2 сая ам.доллар бөгөөд дараах байдлаар хуваарилагдана:

  • Түрүүлсэн баг: 400,000 ам.доллар
  • Хоёрдугаар байр: 187,500 ам.доллар
  • Гуравдугаар байр: 150,000 ам.доллар
  • Дөрөвдүгээр байр: 87,500 ам.доллар

You may also like

Сэтгэгдэл үлдээх