Нүүр хуудас Кино “Шүдний дагина” Michi “Уулзвар” олон ангит кинонд гол дүр бүтээв

“Шүдний дагина” Michi “Уулзвар” олон ангит кинонд гол дүр бүтээв

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“Central” телевизийн “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны дөрөвдүгээр дугаарт хасагдаж, олны анхаарлын төвд орсон оролцогч Э.Мичид буюу Michi шинэ уран бүтээлд оролцож, үзэгчдийн өмнө дахин гарч ирлээ.

Мичи шоунаас хасагдсан даруйдаа цахим орчинд хүчтэй дэмжлэг авч, үзэгчид түүнийг шоуны хүчтэй өрсөлдөгч, хөөрхөн болохоор нь зориудаар хассан гэж үзэн бухимдлаа илэрхийлж байсан. Шоунд удаан оролцоогүй ч гэсэн Michi олны анхаарлын төвд байсаар, үс арчилгааны wellbeeshop брэндтэй хамтран ажиллаж, зар сурталчилгааны салбарт идэвхтэй оролцож эхэлсэн.

Тэгвэл тэрбээр Showbox студийн бүтээж буй “Уулзвар” нэртэй хайр дурлал, адал явдалт чиглэлийн олон ангит кинонд гол дүр бүтээжээ. Энэхүү босоо форматтай, шинэлэг шийдэлтэй цуврал кино нь үзэгчдийн хүлээлтэд нийцэхүйц бүтээл болох төлөвтэй. “Уулзвар” кинонд жүжигчин О.Самданпүрэв, Ч.Сэлэнгэ нарын хамт тоглосон нь уран бүтээлийн бүрэлдэхүүнийг улам хүчирхэг болгож байгаа юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.