Нүүр хуудас Кино“Симпсоныхон” хоёр дахь бүрэн хэмжээний кино 2027 онд нээлтээ хийнэ

“Симпсоныхон” хоёр дахь бүрэн хэмжээний кино 2027 онд нээлтээ хийнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

20th Century Studios болон Disney компани албан ёсоор зарласнаар алдарт “Симпсоныхон” цувралын хоёр дахь бүрэн хэмжээний кино 2027 оны 7-р сарын 23-нд үзэгчдийн хүртээл болохоор товлогджээ.

Анхны киноноос 20 жилийн дараа

2007 онд гарсан анхны бүрэн хэмжээний кинонд Гомер санамсаргүйгээр Спрингфилдийн усан хангамжийг бохирдуулж, хот тэр чигтээ аварга шилэн бөмбөлөгт тусгаарлагдан, гэр бүл болон хамт олныхоо төлөө тэмцэх үйл явдлыг харуулсан билээ. Тус бүтээл дэлхий даяар 536 сая ам.долларын орлого олж, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

Хүлээлт өндөртэй үргэлжлэл

Шинэ киноны постерыг “Хомер эргэн ирлээ” гэсэн тайлбартайгаар олон нийтэд танилцуулсан бөгөөд үзэгчид сошиал сүлжээнд хошигнон хүлээн авч, Бартыг самбар дээр “Би дараагийн киног хийхээр 20 жил хүлээхгүй” гэж бичиж буйгаар дүрсэлжээ.

“Симпсоныхон” цуврал анх 1987 онд The Tracey Ullman Show-д богино хэмжээний анимейшн байдлаар гарч, хоёр жилийн дараа өөрийн гэсэн цувралтай болсон. Мэтт Гроунингийн бүтээл өнөөдрийг хүртэл 37 улирал гарсан бөгөөд саяхан 40-р улирал хүртэл (2028/29 онд) үргэлжлүүлэхээр болсон.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Дорегене 2 октября, 2025 - 16:11

Симпсон дахин дэлгэцнээ гарна гэхээр баяртай байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх