Нүүр хуудас Кино“Согоомаа” олон ангит аймшгийн кино бүх ангиараа үзэгчдэд хүрч эхэллээ

“Согоомаа” олон ангит аймшгийн кино бүх ангиараа үзэгчдэд хүрч эхэллээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Согоомаа” олон ангит аймшгийн кино үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү аймшгийн өгүүлэмж нь үзэгчдийн төсөөллийг давсан үйл явдлуудаар дүүрэн бөгөөд Монголын орчин үеийн аймшгийн киноны шинэ өнгө төрхийг бүрдүүлж буй бүтээл юм.

Киноны эхлэлд Готов хэмээх өвгөн ойгоос өлгийтэй нялх хүүхэд олж, гэртээ авчирдаг. Хүүхэдгүй удсан, үрийн гарз үзсэн өндөр настай хос түүнийг өөрийн үр мэт хайрлан өсгөх боловч энэ үеэс эхлэн хүний санаанд багтамгүй, аймшигт үйл явдлууд ээлж дараалан тохиолдож эхэлнэ. Үр хүүхдээ хамгаалахын тулд тэд амь, амьдралаа зольж, эцсээ хүртэл тэмцдэг.

“Согоомаа” олон ангит кино нь айдас, нууцлаг орчныг уран бүтээлчийн ухаалаг найруулгатайгаар зангидсан бөгөөд Монгол уран зохиолын элемент, аймшгийн жанрын сонгодог хэлбэрийг хослуулсан нь үзэгчдэд шинэ төрлийн мэдрэмж төрүүлж байна.

Уг киноны бүх ангийг:

  • Юнивишнийн Монгол багц-аас,
  • LookTV-ийн Nomadia Originals цэснээс,
  • Мөн DDish-ээр дамжуулан хүлээн авч үзэх боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх