Нүүр хуудас Уран сайханСолонгосын жүжигчин Ли Си Ён хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Солонгосын жүжигчин Ли Си Ён хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Алдарт жүжигчин Ли Си Ён хоёр дахь хүүхдээ төрүүлж, албан ёсоор хоёр хүүхдийн ээж болсноо мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн зун хадгалуулсан үр хөврөлөө өөртөө шилжүүлэн суулгуулснаар жирэмсэн болсон тухайгаа олон нийтэд мэдээлж байсан билээ.

“Бурханаас ирсэн бэлэг минь…”

Жүжигчин өчигдөр буюу 2025 оны 11 сарын 5-нд шинэ төрсөн хүүхдийнхээ зургийг сошиал хуудсандаа нийтэлж, “Бурханаас ирсэн бэлэг минь, Ssik Ssik болон Jeong Yoon хоёр минь аз жаргалтай амьдрах болноо” хэмээн бичжээ.

Ли Си Ёний амьдралын он цагийн хураангуй

  • 2017 оны 9-р сард есөн насаар ах бизнесмэнтэй гэрлэжээ.
  • 2018 оны 1-р сард анхны хүүхдээ төрүүлсэн.
  • 2025 оны 3-р сард гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан.
  • 2025 оны 7-р сард нөхрөөсөө салахаас өмнө хадгалсан үр хөврөлөөр жирэмсэн болсон тухайгаа зарласан.

Олон нийтийн хандлага ба хууль эрхзүйн асуудал

Жүжигчин хуучин нөхрөөсөө зөвшөөрөл авалгүйгээр хадгалсан үр хөврөлөөр жирэмсэн болсон нь олон нийтийн дунд маргаан дэгдээсэн.
Гэсэн хэдий ч Солонгосын хуульд ийм тохиолдолд заавал хоёр талын зөвшөөрөл шаардах тухай зохицуулалт байхгүй тул жүжигчин эмэгтэй хууль зөрчөөгүй гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Олон үзэгчид түүнийг “эр зоригтой, амьдралаа өөрийн хүчээр үргэлжлүүлж буй эмэгтэй” хэмээн магтаж байгаа бол зарим нь “ёс суртахууны хувьд эргэлзээтэй алхам” гэж шүүмжилж байна.

1762345267 2025 11 05 12 152302 1358984063

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх