Нүүр хуудас Уран сайханСоёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт Гавьяат жүжигчин болно

Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт Гавьяат жүжигчин болно

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарим нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулж эхэлсэн.

Тэгвэл энэхүү түүхэн мөчид Соёлын тэргүүний ажилтан Дашнямын Бямбацогт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэх болсныг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар албан ёсоор мэдээллээ.

1976 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн Д.Бямбацогт нь Монголын тайз, дэлгэцийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр “Ноён солиот”, “Ээждээ л үнсүүлэх сэн”, “Ээжийн дайсан”, “Шарталт”, “Сөрж болдоггүй тавилан”, “Өртөө”, “Шүүдэр дундуур”, “Миний хүүтэй гэрлээч”, “Сумын атаман”, “Тал нутгийн зомби”, “Сахиулсан тэнгэр”, “Бүү март”, “Улаан эрэг”, “Нарны өнгө” зэрэг 50 гаруй кино болон 60 гаруй тайзны жүжигт гол болон туслах дүрийг бүтээсэн юм.

Түүний бүтээсэн дүрүүд олон нийтэд ойр, монгол ахуй, сэтгэлгээ, ёс заншлыг илэрхийлсэн, бодит амьдралыг харуулсан гэдгээрээ онцлог. Мөн тэрээр спортын салбарт ч идэвхтэй оролцдог бөгөөд гимнастикийн спортын гуравдугаар зэргийн тамирчин, волейболын спортын дэд мастер цолтой ажээ.

Ийнхүү олон жилийн хөдөлмөр, уран бүтээлийн амжилтаа үнэлүүлж, “Монгол Улсын гавьяат жүжигчин” хэмээх эрхэм цол хүртэх гэж буй Д.Бямбацогт нь орон нутгийн урлагийнхан болон уран бүтээлчдийн бахархал болоод байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.