Нүүр хуудас Кино“Stranger Things” цувралын сүүлийн бүлэг хэзээ цацагдах вэ? Netflix тодорхой огноо зарлалаа

“Stranger Things” цувралын сүүлийн бүлэг хэзээ цацагдах вэ? Netflix тодорхой огноо зарлалаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

2016 онд анхны ангиараа үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн “Stranger Things” цувралын тав дахь буюу сүүлийн бүлэг 10 жилийн босгон дээр дахин дэлгэцнээ гарч, фэнүүдийн олон жилийн хүлээлтийг төгсгөлд хүргэхээр боллоо.

“Stranger Things”–ийн сүүлийн улирал гурван хэсэгт хуваагдан, ирэх намар “Netflix” платформоор нийт найман анги бүхий байдлаар цацагдах бөгөөд энэ талаарх мэдээллийг тавдугаар сарын 31-нд болсон фэнүүдэд зориулсан “Tudum” арга хэмжээний үеэр албан ёсоор зарлажээ.

Хуваарийн дагуу:

  • Эхний хэсэг (4 анги) — 11-р сарын 26-нд
  • Хоёрдугаар хэсэг (3 анги) — 12-р сарын 25-нд, Зул сарын баяраар
  • Сүүлийн анги12-р сарын 31-нд, Шинэ жилийн өмнөхөн цацагдана

Бүх ангиуд Нью-Йоркийн цагаар 20:00 цагт “Netflix” дээр байршина.

Тавдугаар улирал дараах найман ангинаас бүрдэх юм:

  1. The Crawl
  2. The Vanishing of…
  3. The Turnbow Trap
  4. Sorcerer
  5. Shock Jock
  6. Escape from Camazotz
  7. The Bridge
  8. The Rightside Up

Цувралын энэхүү төгсгөл нь зөвхөн өгүүлэмжийн төгсгөл биш, Netflix-ийн түүхэн дэх хамгийн алдартай бүтээлүүдийн нэгийг албан ёсоор хааж буй онцгой мөч байх болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээх