Forbes сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг «30 наснаас доошхи Ази тивийн хамгийн нөлөө бүхий залуус»-ын жагсаалтад 2025 онд K-pop-ийн одод болон шинэлэг уран бүтээлчид амжилттай багтжээ. Тэдгээрийн дунд Stray Kids, BIG OCEAN, Ча Ын У, жүжигчин Го Мин Ши болон Ха Е Рин нар онцлогдсон байна.
Forbes сэтгүүл шалгаруулалтаа тухайн хүний бүтээлч байдал, голлох амжилт, дэлхийн түвшинд тэлэх боломж, хувь хүний манлайлал болон салбарын мэргэжилтнүүдийн санал, фэнүүдийн дэмжлэг зэрэг шалгуураар хийдэг.

Stray Kids хамтлаг Billboard 200 чартад гурав дахин тэргүүлж, Time сэтгүүлээс «Ирээдүйн манлайлагчид»-ын жагсаалтад багтаж байсан амжилтаараа онцлогдож байна.

BIG OCEAN хамтлаг нь дэлхийн анхны сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн хамтлаг гэдгээрээ онцгойрч, Ча Ын У загварын ертөнцөд хамгийн их эрэлттэй, нэр хүндтэй моделиудын нэгээр тодорчээ.

Го Мин Ши анхны бүрэн хэмжээний уран сайхны кино «Параллель Роман»-д найруулагч, зохиолч, гол дүрийн жүжигчнээр ажиллаж, энэхүү олон талт чадвараараа жагсаалтад багтсан бол Ха Е Рин Холливудын дөрөвдүгээр улиралын алдарт «Bridgerton» цувралын дүрээрээ олны анхаарлыг татаж, олон улсын карьертаа амжилт гаргажээ.

Жагсаалтад мөн гольфчин Ким Жү Хён, улсын шигшээ багийн буудлагын тамирчин Им Ши Хён нар багтсан бөгөөд Netflix-ийн «Culinary Class Wars» шоуны ялагч, тогооч Квак Сон Жүн урлаг, хоолны ангилалд багтжээ. Энэ жилийн онцлог нь эмэгтэй хамтлагуудаас зөвхөн Филиппиний BINI хамтлаг жагсаалтад нэрээ бичүүлсэн юм.