Нүүр хуудас Урлаг“Stray Kids” хамтлаг түүхэн амжилттай “DominATE” аялан тоглолтоо Ромд өндөрлөлөө

“Stray Kids” хамтлаг түүхэн амжилттай “DominATE” аялан тоглолтоо Ромд өндөрлөлөө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

K-pop-ын тэргүүлэгч хамтлагуудын нэг “Stray Kids” дэлхийг хамарсан “DominATE” нэртэй аялан тоглолтоо амжилттайгаар дуусгалаа. Энэхүү тоглолтын аян нь нийт 285,000 км замыг туулж, дэлхийг долоон удаа тойрох хэмжээний урт үргэлжилсэн байна.

2024 оны наймдугаар сард Сөүл хотын “KSPO Dome”-оос эхэлсэн “Stray Kids World Tour” нь Ази, Номхон далайн бүс, Латин Америк, Хойд Америк, Европын 34 хотод нийт 54 тоглолт хийх замаар 340 хоногийн турш үргэлжилжээ. Тэд дэлхийн таван тивийг хамарсан энэхүү тоглолтын сүүлчийн тоглолтоо 2025 оны долоодугаар сарын 30-нд Ром хотын “Stadio Olimpico”-д хийж, к-поп урлагийн түүхэнд шинэ хуудсыг нээв.

“DominATE” нэр нь хамтлагийн “ATE” мини альбом болон “dominate” буюу “ноёрхох” гэх англи үгнээс бүрдсэн бөгөөд дэлхий дахинд тайзнаа ноёрхох зорилгыг илэрхийлж байгаа аж.

Тоглолтын онцлох баримтууд:

  • 54 тоглолт – дэлхийн 34 хотод.
  • 285,000 км зам – дэлхийг 7 удаа тойрох хэмжээ.
  • 340 хоногийн турш – 2024 оны наймдугаар сараас 2025 оны долоодугаар сар.
  • 27 стадион – Латин Америк, Хойд Америк, Европын томоохон тайзуудад.
  • 13 дээд амжилт – анхны тоглолт хийсэн стадион бүрд шинэ амжилт тогтоов.
  • Парисын “Stade de France” – 80,000 хүний багтаамжтай хамгийн том тоглолт.
  • “Billboard 200” – зургаан удаа дараалан эхний байранд бичигдсэн амжилт.

Хоёр жилийн өмнө буюу 2023 онд “Maniac” нэртэй тоглолтынхоо үеэр зөвхөн нэг стадионд (Лос Анжелесийн “BMO” стадион) тоглож байсан бол өнөөдөр тэд дэлхийн хэмжээний фестивалиудын гол уран бүтээлч болж, шинэ рекордууд тогтоон, фенүүдийн дунд нэр хүндтэй байр сууриа бататгалаа.

Парисын “Stade de France”-д болсон хоёр тоглолт нь Франц дахь тэдний анхны тоглолтын байршлаас 20 дахин том тайзан дээр өрнөсөн бол, сүүлчийн тоглолт нь түүхэн утгатай Ромын “Stadio Olimpico”-д болж, тэднийг анх удаа энэ талбайд тоглосон к-поп хамтлагаар бүртгэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх