Нүүр хуудас Урлаг“Stray Kids” хамтлагийн “Karma” цомог “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлэв

“Stray Kids” хамтлагийн “Karma” цомог “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

K-pop урсгалын алдарт хөвгүүдийн хамтлаг “Stray Kids” хамгийн сүүлийн уран бүтээл болох “Karma” цомгоо худалдаанд гаргаснаар Америкийн дуу хөгжмийн “Billboard 200” жагсаалтыг тэргүүллээ. Ингэснээр тус хамтлаг “Billboard”-ыг тэргүүлсэн долоо дахь амжилтаа бичиж, к-поп уран бүтээлчдийн дунд шинэ дээд амжилтыг тогтоолоо.

Өмнө нь “Stray Kids” 2022 онд “Oddinary”, “Maxident”, 2023 онд “5-Star” бүрэн хэмжээний болон “Rock-Star” EP, мөн өнгөрсөн жил “Ate”, “Hop” цомгуудаараа жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан билээ. Харин энэ удаагийн долоо дахь амжилтаараа BTS хамтлагийн тогтоосон амжилтыг даван гарсан байна.

“Billboard”-ын мэдээлснээр тус хамтлагийн долоон цомог худалдаанд гарсан даруйдаа жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нь онцгой үзүүлэлт болсон. “Karma” цомгийн нийт борлуулалт 313,000 хувь бөгөөд үүний 296,000 нь физик буюу бодит цомог байжээ. 11 дуу багтсан уг цомог нь “Stray Kids”-ийн хоёр жил хоёр сарын дараа гаргасан анхны бүрэн хэмжээний студийн бүтээл бөгөөд дөрөв дэх бүрэн хэмжээний цомог юм.

“Энэ үнэхээр итгэмээргүй, гайхамшигтай амжилт, нэр төрийн хэрэг болж байна. Хамтлагийн үнэнч фэнүүд, сонсогч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” хэмээн хамтлаг “JYP Entertainment”-ээр дамжуулан албан ёсоор мэдэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх