Нүүр хуудас КиноStudio Ghibli-гийн бүтээлүүд сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг болохыг судалгаа баталлаа

Studio Ghibli-гийн бүтээлүүд сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг болохыг судалгаа баталлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Сэтгэлд дотно, урам зориг өгсөн дүрслэлтэйгээрээ олон үеийнхнийг байлдан дагуулсан Studio Ghibli-гийн бүтээлүүд зөвхөн урлагийн үнэ цэнэтэйгээс гадна хүний сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг саяхны судалгаа харууллаа. Шүүмжлэгчид болон үзэгчдийн өндрөөр үнэлдэг эдгээр бүтээлүүдээс авдаг дулаан мэдрэмж нь энгийн нэг дурсамж бус, бодит сэтгэлзүйн үр ашигтай болохыг тогтоосон байна.

Дахин үзэх нь стресс бууруулахад тустай

“Өдөр ирэх тусам залуусын нүүрэнд тодрох гуниг улам нэмэгдэж, түгшүүртэй, стресстэй болж буй нь ажиглагдах болсон. Багадаа шимтэн үзэж байсан Studio Ghibli-гийн кинонуудаа дахин үзэж дурсамжаараа аялах, эсвэл видео тоглоом тоглож хэсэгхэн ч болов өөр ертөнцөд очсон мэтээр өөрийгөө төсөөлөх нь цаг нөхцөөж буй хэрэг бус байж болох юм. Стресс, амьдралын асуудлаас түр ч болов ангижрах арга байж мэднэ. Гэвч эдгээр үйлдлүүд үнэхээр амьдралаас авах таатай мэдрэмжүүдэд эерэг нөлөөтэй гэж үү?”
Andreas B. Eisingerich

Судалгааны явц

Энэхүү сэдвийг нарийвчлан судлахаар Лондоны Эзэн хааны нэрэмжит коллеж, Японы Кюшү Сангёо их сургууль болон АНУ-ын Жоржиа мужийн их сургуулийн судлаачид хамтран ажиллажээ.

  • Судалгаанд 518 докторын оюутан оролцсон.
  • Туршилтын хүрээнд оролцогчдод My Neighbor Totoro, Kiki’s Delivery Service зэрэг Ghibli-гийн алдартай бүтээлийг үзүүлэхийн зэрэгцээ The Legend of Zelda: Breath of the Wild видео тоглоомыг тоглуулжээ.
  • Судалгааны зорилго нь эдгээр бүтээлүүдийн дурсамж болон туршлага нь хүний зорилго, утга учир, тайвшрал, хувь хүний ур чадварын илэрхийлэлд хэрхэн нөлөөлөхийг тодруулах байв.

Үр дүн

Судалгааны үр дүн JMIR Serious Games хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн байна. Гол ололтууд нь:

  • Адал явдалт видео тоглоом тоглох нь хүний аз жаргалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг.
  • Энэ үзүүлэлт нь Studio Ghibli-гийн бүтээл үзэхэд бүр илүү нэмэгдэж байжээ.
  • Киног үзсэнээр хүмүүс өмнө мэдэрч байсан дотно, эерэг мэдрэмжээ сэргээж, стрессээ багасган тайвширч байв.

Дүгнэлт

Энэхүү судалгаа нь чөлөөт цагаа зөв зүйлд зарцуулах нь сэтгэл гутрал, гунигийг багасгах, аз жаргалыг нэмэгдүүлэхэд тус болохыг харуулж байна. Ялангуяа Studio Ghibli-гийн бүтээлүүдийг үзэх нь дурсамжаа сэргээж, эерэг мэдрэмжийг дахин амсах боломж олгодог байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх