Нүүр хуудас КиноСун Е Жин К-поп ертөнцийн сүүдэртэй талыг өгүүлэх “Variety” цувралд тоглоно

Сун Е Жин К-поп ертөнцийн сүүдэртэй талыг өгүүлэх “Variety” цувралд тоглоно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Netflix”-ийн сэтгэлзүйн триллер төрөл жанрын шинэ бүтээл болох “Variety” цувралд Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Е Жин, мөн “Squid Game”-аар үзэгчдэд танигдсан дуучин, жүжигчин Жо Юүри нар гол дүр бүтээхээр болжээ. Уг бүтээл нь “Mask Girl”-ийн найруулагч, зохиолч Ким Ён Хуны дараагийн төсөл юм.

Цувралын үйл явдалд Өмнөд Солонгосын хамгийн алдартай к-поп хамтлагийг үүсгэн байгуулсан энтертайнмент компанийн захирал Саын (Сун Е Жин) болон хамтлагийн хэт туйлширсан шүтэн бишрэгч Сынхи (Жо Юүри) нарын ээдрээт харилцааны талаар өгүүлнэ. Сун Е Жиний дүр бол амжилтад хүрэхийн тулд ямар ч золиос гаргахаас буцахгүй хатуу эмэгтэй бол, Жо Юүри нь хайртай хамтлагийнхаа гишүүнтэй уулзахын тулд бүхнийг хийхэд бэлэн, туйлширсан фэн охины дүрийг бүтээнэ.

Одоогийн байдлаар цувралын нээлтийн огноо болон бусад жүжигчдийн талаар мэдээлэл хараахан нийтлэгдээгүй байна. “Variety” нь 2022 онд гарсан “Thirty Nine” цувралаас хойш Сун Е Жиний оролцсон анхны телевизийн бүтээл бөгөөд түүнийг дахин дэлгэцнээ харахыг хүссэн олон шүтэн бишрэгчийн хүслийг биелүүлэх нь гарцаагүй.

1753076956492646

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх