К-попын шилдэг хамтлагуудын нэг болох T-ARA 2025 оны 9-р сарын 12-нд Монголд дахин тоглолт хийхээр болжээ. 2013 онд Монголд ирж, анхны тоглолтоо амжилттай зохион байгуулсан тус хамтлаг 12 жилийн дараа «Төв Цэнгэлдэх Хүрээлэн»-д өөрсдийн алдартай дуунуудаа сонсгохоор төлөвлөж байна. “Roly Poly”, “Sexy Love”, “Lovey Dovey”, “Cry Cry” зэрэг дуунуудаар өссөн олон фенүүдийг уг тоглолт нь дурсамжаараа баярлуулах нь гарцаагүй.
T-ARA хамтлаг 2009 онд байгуулагдсан бөгөөд анх зургаан гишүүнтэй байсан бол одоогийн бүрэлдэхүүн нь Jiyeon, Hyomin, Eunjung, Qri гэсэн дөрвөн гишүүнтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлж байна.
2013 онд Монголд ирэхдээ «Number Nine» дууны шинэчилсэн клипний зураг авалтаа Монголын говь нутагт хийсэн нь ихээхэн анхаарал татаж байв.
Тоглолтын урьдчилсан захиалга одоогоор нээгдээд байгаа бөгөөд суудал болон тоглолтын үнэ хэд байх нь тодорхойгүй байна.