Нүүр хуудас Үйл явдал ба зар«T-ARA» хамтлаг Монголд тоглоно: Тасалбарын худалдаа эхэллээ

«T-ARA» хамтлаг Монголд тоглоно: Тасалбарын худалдаа эхэллээ

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг «T-ARA» Монголын үзэгчдэд зориулан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт 2025 оны есдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор товлогдсон байна.

Хамтлагийн фэнүүдийн хүсэн хүлээсэн энэ тоглолтын тасалбарын худалдаа албан ёсоор эхэлжээ. Тасалбаруудыг ticket.mn цахим хуудсаар дамжуулан худалдан авах боломжтой.

Тасалбарын үнэ:

  • Энгийн тасалбар – 150,000₮
  • Earlybird (урьдчилсан хөнгөлөлттэй) – 100,000₮
  • Fanzone тасалбар – 260,000₮
  • VIP тасалбар – 800,000₮

K-pop урлагийн тайзнаа олон жил амжилттай уран бүтээл туурвисан «T-ARA» хамтлагийг эх орондоо хүлээн авах гэж буй монгол фэнүүдийн хүлээлт өндөр байгаа бөгөөд тасалбарын борлуулалт идэвхтэй үргэлжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Байнал 8 августа, 2025 - 15:41

Fanzone бол онцгой зүйл юм

Хариулах

Сэтгэгдэл үлдээх