Нүүр хуудас УрлагТ.Ариунаа “Зүрхний буруу” хэмээх шинэ уран бүтээлээ цацлаа

Т.Ариунаа “Зүрхний буруу” хэмээх шинэ уран бүтээлээ цацлаа

нийтлэгч afoot1428
2 комментария

Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн домог, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа шинэхэн уран бүтээлээрээ сонсогчидтойгоо дахин уулзлаа. “Зүрхний буруу” хэмээх энэхүү шинэ дууны шүлгийг яруу найрагч С.Тодгэрэл бичсэн бол ая, хөгжмийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиожээ.

Т.Ариунаагийн уянгалаг хоолой, дотоод мэдрэмжийг тодотгосон энэхүү дуу нь хайр сэтгэлийн зөрөлдөөн, сэтгэлийн шарх, уучлал, бодлын гүн гүнзгий сэдвийг хөгжим, үг, дуу хоолойгоор дамжуулан илэрхийлсэн бүтээл болсон байна.

Түүний уран бүтээлчийн замналын 40 жилийн ойг тохиолдуулан наймдугаар сарын 23-ны өдөр улсын Төв цэнгэлдэх хүрээлэнд “Зүрх асна” нэртэй супер шоу тоглолтоо хийхээр бэлтгэлээ хангаж буйг мөн онцлох хэрэгтэй. Тоглолт нь түүний урлагийн ертөнцөд туулсан он жилүүдийн оргил, дурсамж, тэсвэр, уран бүтээлийн хүчийг харуулах арга хэмжээ болох юм.

Мөн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард “Анхны хайр” нэртэй есөн дуунаас бүрдсэн пянз, “Нандин учрал” нэртэй арван бүтээл багтсан шинэ цомгоо сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ бүхэн Т.Ариунаагийн уран бүтээлч сэтгэлгээ, тууштай хөдөлмөр, хөгжмийн урлагт оруулсан үнэт хувь нэмрийн тод жишээ болон үлдэж байна.

You may also like

2 комментария

Джиджек 16 июля, 2025 - 17:40

Сэтгэл уярам дуу байна. Үг, ая хоёул гайхалтай зохицсон байна

Хариулах
Конкиран 16 июля, 2025 - 17:47

Үе үеийн дуучдаас Ариунаа шиг чанартай уран бүтээл туурвидаг хүн цөөхөн дөө. Баярлалаа!

Хариулах

Сэтгэгдэл үлдээх