Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулагдаж буй “Тайга” фестиваль өнөөдөр, 2025 оны долдугаар сарын 14-нд албан ёсоор эхэлж байна.
Урлаг ба байгаль хосолсон долоо хоногийн баяр
Долоо хоногийн турш үргэлжлэх уг фестиваль нь өдөр бүр өөр өөр урлаг, соёлын хөтөлбөртэй байх бөгөөд:
- Монголын шилдэг уран бүтээлчид, дуу хөгжмийн хамтлагуудын амьд тоглолт
- Уран сайхны үзүүлбэрүүд
- Үндэсний өв соёлыг шингээсэн тоглолтууд багтжээ.
Энэхүү фестиваль нь зөвхөн хөгжмийн наадам бус, байгаль, аялал жуулчлал, үндэсний соёлыг нэгэн дор нэгтгэсэн цогц арга хэмжээ гэдгээрээ онцлог болж байна.
Аялагчдад зориулсан олон талт арга хэмжээнүүд
Хөвсгөлд хүрэлцэн ирсэн жуулчид болон орон нутгийн иргэд:
- Үзэсгэлэнт байгальд аялж амрахын зэрэгцээ
- Амьд хөгжмийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн үзэх
- Монгол үндэсний хоолны амтыг мэдрэх
- Олон төрлийн соёл, урлагийн арга хэмжээнд оролцох боломжтой.
Нээлтийн ажиллагаа
- Үзэгчдийн бүртгэл, орох цаг: 17:00 цагаас
- Албан ёсны нээлт: 19:00 цагт эхэлнэ.
Фестивалийн бүх бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь Хөвсгөл нутгийн аялал жуулчлалын шинэ өнгө төрх, орон нутгийн соёлын брэнд болох хүлээлттэй байна.