Нүүр хуудас КиноТалийгаач жүжигчин Ким Сае-роны сүүлчийн уран бүтээл «Gitar Man» энэ сарын 30-нд нээлтээ хийнэ

Талийгаач жүжигчин Ким Сае-роны сүүлчийн уран бүтээл «Gitar Man» энэ сарын 30-нд нээлтээ хийнэ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Харамсалтайгаар хорвоог орхисон Өмнөд Солонгосын залуу жүжигчин Ким Сае-рон-ы сүүлчийн уран бүтээл болох «Gitar Man» кино энэ сарын 30-нд албан ёсоор нээлтээ хийхээр боллоо.

Энэхүү уянгын кино нь амьдралын хүнд үеийг урлагаар дамжуулан даван туулж буй гитарчны тухай өгүүлэх бөгөөд Ким Сае-рон “Volcano” нэртэй амьд хөгжмийн хамтлагийн гишүүн Ёо Жин хэмээх гол дүрийг бүтээжээ. Хөгжим, харилцаа, итгэл найдварын тухай энэ бүтээл нь түүнийг дэлгэцэнд харах сүүлчийн боломж байх болно.

Ким Сае-рон 2000 онд төрж, 2025 оны хоёрдугаар сард 24 насандаа таалал төгссөн. Урлагийн гараагаа ердөө 1 насандаа загвар өмсөгчөөр эхэлсэн тэрээр “Brand New Life”, “The Man From Nowhere”, “A Girl at My Door” зэрэг кинонуудаар авьяасаа харуулж, Солонгос төдийгүй олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан билээ.

Гэсэн ч түүний амьдралын сүүлийн жилүүд дуулиантай байсан. 2022 онд Сөүлийн Чондам-донг дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан нь олон нийтийн хүчтэй шүүмжлэл дагуулж, карьер нь тодорхой хэмжээнд доголдсон.

Түүнийг нас барсны дараа ар гэрийнхэн нь жүжигчин Ким Сүн Хён-ийг насанд хүрээгүй байхад нь охинтой нь үерхэж байсан хэмээн мэдэгдэж, тухайн харилцаанаас болж 700 сая вон (ойролцоогоор 520,000 ам.доллар) нэхэмжилсэн гэж олон нийтэд зарласан. Үүнийг хариуцсан агентлаг хэвлэлийн бага хурал зарлаж, уг мэдээллийг няцааж, тэдний харилцаа насанд хүрсний дараа эхэлсэн гэж тайлбарласан юм.

Хэдий түүний амьдрал дундуур замаараа төгсгөл болсон ч “Gitar Man” уран бүтээлээр дамжуулан Ким Сае-роны авьяас, үнэн сэтгэлээсээ бүтээсэн дүр мөнхөд дурсагдах нь дамжиггүй.

You may also like

Сэтгэгдэл үлдээх