Нүүр хуудас Уран сайханТанд харагдаагүй үнэнийг ил болгоно: “Монголын нэг өдөр” шинэ нэвтрүүлэг эхэллээ

Танд харагдаагүй үнэнийг ил болгоно: “Монголын нэг өдөр” шинэ нэвтрүүлэг эхэллээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“Боловсрол” телевиз үзэгчдэдээ зориулан шинэхэн энтертайнмент нэвтрүүлэг болох “Монголын нэг өдөр”-ийг албан ёсоор эхлүүллээ. Уг нэвтрүүлэг нь олон нийтийн танил, нөлөө бүхий зочдыг урьж, тэдний ажил амьдралын хэв маяг, амжилт, бэрхшээл, үнэт зүйлсийн талаар илэн далангүй ярилцах боломжийг олгож байгаараа онцлог юм.

Нэвтрүүлгийн гол зорилго нь тухайн зочны өргөн олон нийтэд харагдаад байдаггүй дотоод ертөнц, үзэл бодлыг харуулах явдал бөгөөд энэ нь зөвхөн ярилцлага төдийгөөр хязгаарлагдахгүй, тухайн хүний бодит өдөр тутмын амьдралын хэмнэл дунд үзэгчдийг хүргэхээр төлөвлөгдсөн байна.

Мөн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгийн дуу болгон 90-ээд оны сонсогчдын сэтгэлд хоногшсон “Хонх” хамтлагийн “Бидний араншин” дууг албан ёсны эрхтэйгээр ашиглаж буй нь nostalgi хосолсон шинэлэг мэдрэмж төрүүлж байна.

Хөтлөгчийн хувьд туршлагатай сэтгүүлч, нэвтрүүлэгч С.Зоригтбаатар болон Э.Цандат нар хөтлөн явуулж байгаа бөгөөд тэдний хөтлөлт нэвтрүүлгийг улам амьд, итгэл төрүүлэм болгож байгаа нь анхны дугаараас л мэдрэгдэж байна.

“Монголын нэг өдөр” нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл үзэгч та бүхэн бямба гараг бүрийн орой 21:30 цагаас “Боловсрол” телевизээр хүлээн авч үзэх боломжтой.

You may also like

Сэтгэгдэл үлдээх