Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо зохион байгуулагдсан Танго бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий эцсийн шат 2025 оны 9-р сарын 2-ны мягмар гарагт болж, Аргентины хос Леандро Бойко, Микаэла Гарсиа нар тэргүүн байр эзэлжээ.
Тэмцээнийг зохион байгуулагч хотыг төлөөлсөн Л.Бойко, М.Гарсиа нар бүжигчдийн харилцаа холбоо, үсрэлт, пируэт зэргийг харгалзан шүүдэг дэглэлтийн төрөлд шилдгээр шалгарсан байна.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 50 гаруй орноос 841 хос оролцож, түүхэн дээд амжилт тогтоожээ. 8-р сарын 20-нд эхэлсэн уг тэмцээний сонгон шалгаруулалтын шатанд 20 гаруй театрт гайхалтай үзүүлбэрүүд тавигдсан байна.
Даваа гарагт болсон танго бүжгийн трек төрлийн тэмцээнд мөн Аргентины хос Диего Ортега, Алдана Силвейра нар түрүүлжээ. Энэ төрөл нь Буэнос-Айресын бүжгийн талбайнууд дахь тангогийн уламжлалт хэв маягийг харуулдаг онцлогтой юм.