Нүүр хуудас Урлаг“Татар”: Дурлалаар бороо орж, бусдын хайрыг хүндэлсэн хамтлаг

“Татар”: Дурлалаар бороо орж, бусдын хайрыг хүндэлсэн хамтлаг

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Дурлалаар бороо нь ордог, дуугарч амжилгүй хацар минь нордог…” гэх мөрүүдийг мэдэхгүй хүн үгүй. Мөн “Бусдын хайрыг хүндэл, хайртай гэсэн сэтгэлийг нь битгий гомдоо…” хэмээн дуулахад олон хүн даган аялдаг. Энэ бол Монголын хип хопын өнгийг тодорхойлсон “Татар” хамтлаг.

Тэд дуу бүрээрээ хайр, амьдралын үнэ цэнийг илэрхийлж, сонсогчдод ухаарал, мэдрэмж төрүүлсээр ирсэн. “Нэг шат”-аар ахиж, “Ардын багш”-аа дуулж, “Чамдаа зориулья”-гаар хайр сэтгэлээ илэрхийлж, заримдаа нулимс унагахад хүргэдэг. “Татар”-ын бүтээлүүдэд бүх сэдэв бий, тэд бүгдийг аялгуу болгон хувиргаж чаддаг.

Хамтлагийн эхлэл

  • “Татар”-ыг 1999 онд дуу хөгжимд дурласан гурван залуу хамтран байгуулжээ.
  • Хөршийнхөө эвдэрхий чиргүүлэнд бэлтгэлээ хийж эхэлсэн гэдэг.
  • Хамтлагийн санааг Заяа, Жагаа нар гаргасан.
  • 1999–2003 онд бүрэлдэхүүнээ бүрдүүлж, анхны дуунуудаа студид бичүүлсэн.

Хөгжмийн замнал

  • “TATAR”, “SECOND ALBUM”, “ГАНЦААРАА”, “FREEDOM” гэх анхны цомгуудыг гаргасан.
  • Фэн клуб байгуулж, цомгийн өдөрлөг, гадаад зах зээл рүү чиглэсэн оролдлого хийсэн.
  • Дуугаа клипжүүлэн дүрслэх, бүрэн хэмжээний уран сайхны кино, нийгмийн ажлууд, амьд тоглолтоороо ялгарч чадсан.
  • Монголын хип хопыг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан.

Хамтлагийнхан нэгэн ярилцлагадаа:
“Манай хамтлаг 2006 онд Япон Улсын хөгжмийн зах зээлд гарахаар томоохон ажлууд хийж, цомгоо борлуулж байлаа. Нэг оролдлогоор дэлхийд гарна гэж байхгүй. Бид одоо Монголынхоо сонсогчидтойгоо ойр байх, хуучны дуунуудаа сэргээж дуулах тал дээр түлхүү ажиллаж байгаа” хэмээсэн байдаг.

20 жилийн амжилт ба шинэ алхам

Өнгөрсөн хугацаанд “Татар” олон бүтээл туурвиж, хоёр жилийн өмнө 20 жилийн ойгоо тэмдэглэн тоглолт хийсэн. Харин энэ жил тэд өөрсдийн уран бүтээл, хамтлагийн түүхээр “Татар” нэртэй кино бүтээж, есдүгээр сарын 19-нөөс эхлэн бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна.

Монголын хип хопын түүхэнд мартагдашгүй мөр үлдээсэн “Татар” хамтлагийн уран бүтээлчдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

img 7539

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх