Нүүр хуудас Кино“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшлээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын рок хамтлагийн түүх дэлхийн тайзан дээр

17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 8–15-нд зохион байгуулагдах бөгөөд тус наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолд “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн уран сайхны кино долоон номинацид нэр дэвшжээ.

“Татар” киноны нэр дэвшсэн төрлүүд

“Аранжин Пикчерс”, “Promix Sound”, “Red Point Media”, “SO Media” студийн хамтын бүтээл болох энэхүү кино дараах номинацуудад өрсөлдөх юм:

  1. Шилдэг уран сайхны кино
  2. Шилдэг найруулагч
  3. Шилдэг зохиолч
  4. Шилдэг продюсер
  5. Шилдэг зураглаач
  6. Шилдэг зураач
  7. Шилдэг эрэгтэй гол дүр

Эдгээр номинаци нь уран бүтээлчдийн чансаа, сэдвийн гүн ухааныг илэрхийлж байгаа бөгөөд “Татар” уран сайхны кино Монголын кино урлагийн чансааг ахиулж буй бүтээл хэмээн үзэгчид үнэлж байна.

“Татар” кино наадмын үзвэрт багтав

Мөн тус кино нь “Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол киноны хэсэгт албан ёсоор багтсан бөгөөд аравдугаар сарын 9-ний 20:00 цагт “Prime Cineplex Encanto” кинотеатрт үзэгчдэд хүрэх юм.

Албан ёсны нээлт ба үзэгчдийн хүлээзнэл

“Татар” уран сайхны кино нь есдүгээр сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийснээсээ хойш Монголын бүх кинотеатруудад амжилттай гарч, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх