Уран гулгалтын олимпийн медальтнууд, “Большой театр”-ын балетчид, уран нислэгийн үзүүлбэрийн баг зэрэг олон зочид энэ тавдугаар сард хойд хөршөөс Монголд хүрэлцэн ирнэ.
1. «Большой театр»-ын гоцлол бүжигчид — “Жизель” балет
Энэ сарын хамгийн эхний томоохон үйл явдал бол нэрт “Большой театр”-ын гоцлол бүжигчдийн тоглолт. Тэд Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (ДБЭТ)-ын тайзнаа тавдугаар сарын 10, 11-нд 17:00 цагаас “Жизель” балетын гол дүрүүдийг бүтээх юм.
2. Дуучин Алсу — 23 жилийн дараа дахин
«Зимний сон», «Иногда» зэрэг дуугаараа алдаршсан дуучин Алсу тавдугаар сарын 17, 18-нд Улаанбаатар хотноо тоглолтоо хийнэ. Тэрбээр 23 жилийн өмнө анх удаа монголчуудын өмнө уран бүтээлээ толилуулж байсан дурсамжтай.
3. Уран гулгалтын одод — “Степпэ Арена”-д
Тавдугаар сарын 24, 25-нд уран гулгалтын олимп, дэлхийн медальтнууд Степпэ Арена-д үзүүлбэрээ үзүүлнэ. Евгения Медведева, Алексей Ягудин, Никита Кацалапов, Виктория Синицина зэрэг шилдэг гулгагчид монгол уран бүтээлчидтэй хамтарсан үзүүлбэр үзүүлэхээр болжээ.
4. “Стрижи” багийн нислэгийн шоу
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын уран нислэгийн “Стрижи” баг МиГ-29 сөнөөгч онгоцтойгоор үзүүлбэр толилуулах юм. Агаарын шоу тавдугаар сарын 25-ны 09:00 цагт Буянт-Ухаа нисэх буудалд эхэлнэ.
5. “Хунт Нуур” бүжгэн жүжгийн 50 жилийн ой
Оросын Эзэн хааны балетын театр Монгол Улсад “Хунт Нуур” бүжгэн жүжиг анх тоглогдсоны 50 жилийн ойд зориулан анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, есдүгээр сарын 13, 14-нд 18:00 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглох тов гарчээ.