The MongolZ баг Соёлын сайдын үгэнд хатуу хариу өгчээ
Монголын цахим спортын алдарт баг «The MongolZ» Соёлын сайд Ч.Ундрамын өгсөн ярилцлагад гарсан мэдэгдлүүдийг үгүйсгэж, албан ёсны хариулт гаргажээ. У.Чинзоріг, 2025 оны 9-р сарын 18.
Ч.Ундрамын хэвлэлд өгсөн ярилцлага
Соёлын сайд Ч.Ундрам хэвлэлийн өмнө: “Нэгдүгээрт, Ч.Номин Соёлын сайд байх үед БТСУХ-гоор дамжуулан МонголЗ багт тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн санхүүжүүлт олгосон. Хоёрдугаарт, тухайн багийнхан УИХ-ын гишүүн Сайнзоригоор дамжуулан Соёлын Элч болох хүсэлтээ илгээсэн байна лээ. Хүсэлтийнх нь дагуу энэ хүмүүсийг Соёлын Элч болгохыг Гадаад хэргийн яаманд уламжилсан. Миний сонссоноор, The MongolZ багийг үүсгэн байгуулсан холбооны Удирдах зөвлөлд төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа хүний гэр бүлийн хүн байдаг учир улс төрийн ажилд тэднийг ашиглах нөхцлийг бүрдүүлсэн гэж байна лээ. Өөрсдийнхөө хүсэл сонирхлын дагуу спортоор хичээллэж, олон улсад очиж тоглоод амжилт гаргасан хүмүүст хууль журамгүй тохиолдолд заавал татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулал өгөх албагүй!” хэмээн хэлжээ.
The MongolZ-ийн албан ёсны хариулт
«The MongolZ» баг энэ мэдэгдлийг шууд үгүйсгэж, дараах залруулгыг нийтэлсэн:
“1. Организаци MongolZ Esports татвар төлөгчдийн мөнгөнөөс 1 ч төгрөг аваагүй. Авахгүй.
2. Манай арын албанд улс төртэй холбоотой хүн ажилладдаггүй. Ажиллахгүй.
3. Бид ямар нэг холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг. Харьяалагдахгүй…” гэжээ.